Нийслэл “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-тай санамж бичиг байгууллаа

p19c5g4ba7r9c16vphm91f5616521Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-ийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзаж, Улиастайн уулвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км зам, 288 метр урт гүүрийг барих ажлын хүрээнд тус компанитай хамтран ажиллах талаар санал солилцсон. Энэ  хүрээнд Нийслэл “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-тай  харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Тус санамж бичигт  нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Бээжин констракшн Инженеринг групп” ХХК-ийн гадаад төсөл хариуцсан орлогч захирал Гуо Жинху нар гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …