Монгол Чехийн бизнес уулзалт боллоо

600x600 (1)Бүгд найрамдах Чех улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол Чехийн бизнес форум”-д оролцож үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд найрамдах Чех Улсын ерөнхийлөгч Милош Земантай уулзах үеэрээ хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар өргөн хүрээнд ярилцахдаа хоёр улс хоорондын худалдааны эргэлт буурч байгааг дурдаад, энэ удаагийн айлчлал болон бизнес форумын дараа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цаашид өснө гэж итгэж буйгаа хоёр тал илэрхийлж байсан. Мөн Бүгд найрамдах Чех улсын ерөнхийлөгч Милош Земан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид манай оронтой эдийн засгийн чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй 40 гаруй компанийн нэрийг уулзалтынхаа үеэр хүлээлгэн өгсөн билээ. Энэ нь энэхүү уулзалтад тус улсын удирдлагуудын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж бизнес эрхлэгчид үзэж байгаагаа тус уулзалтын үеэр ярьж байлаа.  Тус уулзалтад хоёр улсын нийт 57 компани оролцсоны 20 гаруй нь монгол компани байлаа.

Уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч, Чехийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын байраар зочилсон анхны гадаад улсын Ерөнхийлөгч болсондоо баяртай байна. Бид Монголд эдийн засгийн талаар хамтрах хүсэлтэй компаниудыг анхааралтай судалж, хамтран ажиллахдаа нээлттэй байх болно. Бидэнд бүхий л салбарт хамтран ажиллах өргөн боломж мөн хамтын ажиллагааны их туршлага, итгэлцэл бий гэдгийг дурдлаа.

Тус чуулга уулзалт нь хоёр талын компаниудын  хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоход үр дүнтэй, өргөн хүрээний уулзалт боллоо гэж дүгнэлээ.

\Forum2 Forum4 Forum1 Forum6

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …