Монгол Улсын хүн ам гурван сая хүрэх цаг ойрхон байна. Үндэсний статистикийн хорооноос тооцоолж байснаар өнгөрсөн долоо хоногийн сүлээр манай улсын хүн амын тоо нэг оронэоор урагшилна гэж тооцоолж байсан юм.
Гурван сая дахь иргэнийг тодруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн тамгын газар болон Үндэсний статистикийн газраас хамтран гаргаж ажиллуулж байна. Тиймээс уг ажлыг алдаа, мадаггүй зохион байгуулна гэдэгт хүн бүр итгэж байгаа. Улс орны түүхэнд бичигдэх энэхүү чухал үйл явдлыг монголчууд бид сэтгэл догдлон чих тавин хүлээж сууна.