ШУТИС-ийг 65 настай оюутан төгслөө

68365750437a0891originalШУТИС-ийн 73 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ өнөөдөр болж  1600 оюутан магистр бакалаврын зэргийг гардан авлаа. Энэ удаагийн төгсөлтийн  үеэр  65 настай Н.Нямжав гуай тус БАС-ийн сантехник, инженерийн байгууламжийн мэргэжлээр бакалаварын зэрэг гардан авсан олны анхааралыг өөрийн эрхгүй татсан юм. “Сурахад  оройтохгүй”, “Оюун ухаан тэтгэвэрт гардаггүй” зэрэг үгийг нотлож 65 насандаа их сургууль төгссөн Н.Нямжав гуай 40 гаруй жил дипломат албанд ажиллаж байсан аж. Тэрбээр ШУТИС-ийг МУИС-ийн харьяанд байх үед барилгын мэргэжлээр суралцаж байсан ч  гуравдугаар курсээсээ хаяж Орос, Чэх улсад гадаад харилцааны мэргэжил эзэмшсэн гэнэ.

Санал болгох мэдээ

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр барьж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгыг ирэх …