Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнаар 181 хүүхэд мэндэлжээ

10505581_1612846792277129_1803691944583721293_n

/Монгол Улсын 3 сая дахь иргэний ээж Г.Аззаяа, орон нутгийн телевизийн сэтгүүлчийн хамт/

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болоод гурван сая дахь иргэнийг тодруулах ажлын хэсэг Төрийн ордноо мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймагт мэндэлсэн бөгөөд айлын ууган охин болон төрсөн байна. Харин түүнтэй чацуутан болж 181 хүүхэд энэ хорвоод мэндэлсэн бол эдгээрийн гурав нь гадаадад төржээ.

Засгийн газрын 400 дахь тогтоолоор  гурван сая дахь иргэнийг 2 өрөө байраар буюу 70 сая төгрөгөөр  урамшуулна. Орон нутгийн захиргаанд  шагнаж урамшуулах эрхийг олгосон.

Монгол Улсын нэг сая дахь иргэн

1962 оны хоёрдугаар сард мэндэлсэн.

Монгол улсын хоёр сая дахь иргэн

Г.Болортуяа 1988 оны долдугаар сарын 11-нд Дархан хотод мэндэлжээ. Түүнд 2 өрөө байр бэлэглэж байсан байна.

Монгол улсын гурван сая дахь иргэн

2015 оны нэгдүгээр сарын 24-нд төрсөн. Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин.

Монголын үрс маш олон болох болтугай… 

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …