Сураггүй болсон малчинг олж гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ

malchinХэнтий аймгийн Баянхутаг сумын Баянбадрал багийн нутаг “Цайдмын замын бууц” гэдэг газар малчин О /35 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ энэ сарын 28-ны өдрийн 10:00 цагийн орчим малдаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Мэдээллийн дагуу Онцгой байдлын зургаан алба хаагч ажиллаж, мөн өдрийнхөө 23:06 цагт гэрээс нь баруун урд зүгт 5.5 км зайтай газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд хүлээлгэж өгчээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …