Нийслэлийн гал унтраах ангиуд бүрэн тоноглолтой автомашинаар 100 хувь хангагдлаа

avto mm Онцгой байдлын албаны 9 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Япон улсын Засгийн газар, Жайка ОУ-ын байгууллагын буцалтгүй тусламжийн гал унтраах 22 автомашиныг манай улсад хүлээлгэн өглөө. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлагууд, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Жайка ОУ-ын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. “Жайка” ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гал унтраах технологи, тоног төхөөрөмжийг сайжруулах нь” төслөөс буцалтгүй тусламжаар өгч байгаа 22 машин нь 840 сая иен буюу 14,2 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд манай улсын эрс тэс уур амьсгалд тохируулан захиалгаар бүтээсэн юм байна.

Эдгээр 5 төрлийн гал унтраах машинуудыг автоцистерн, ус тээвэрлэгч, хөөсний автоцистерн, автомеханик шат, гэрэлтүүлэгээр бүрэн тоногложээ. Гал унтраах 22 машин хүлээн авснаар нийслэлийн аврах, гал унтраах ангиудын автомашин 100% шинэчлэгдэн гамшгаас хамгаалах чадавхи нэмэгдэж байгаа гэдгийг албаныхан онцоллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …