Хамгаалах эмийг єдєр бvр тогтмол цагт хэрэглэвэл хvсээгvй жирэмслэлтээс найдвартай хамгаална. Жирэмслэлтээс хамгаалах эмийг хоол идсэний дараа, унтахаасаа ємнє хэрэглэвэл илрэх зовиурууд багасна.
Гадагш явах бол жирэмслэлтээс хамгаалах эмээ хvрэлцэхvйц хэмжээгээр авч явах хэрэгтэй.
Мэс засал хийлгэх гэж байгаа бол хоёр долоо хоногийн ємнєєс эмээ зогсоож єєр арга сонгох нь зvйтэй.
Хамгаалах эмээ уухаа мартсан бол санасан даруйдаа нэгийг ууж цааш нь хуваарийн дагуу ууна.
Хоёр ба тvvнээс дээш шахмалыг уухаа мартвал бол санасан даруйдаа зєвхєн нэгийг л ууна. Дараагийн эмийг уух ёстой тогтсон цагт нь ууна.
Эмээ уухаа мартаад маргааш нь санасан бол тэр єдєр санасан цагтаа нэг эм ууж болно гэсэн vг.
Хvсээгvй жирэмслэлтээс зайлсхийх, гэр бvл тєлєвлєлтєд эхнэр нєхєр хоёул оролцох нь зvй ёсны хэрэг.
Чи эмэгтэй хvн юм чинь єєрєє зохицуул. Би эр хvн болохоор ийм нарийн ширийн зvйл мэдэхгvй гэх мэтээр эр хvн хvйтэн хєндий хандлага гаргаж хэзээ ч болохгvй.