Орон орны шарталттай тэмцэх аргууд

shar_1.jpg.300x0_q85_crop_upscaleШоудсаны маргааш өглөө “Менудо” хэмээх шөл чанаж уудаг. Энэ шөлөө үхрийн ходоод, их хэмжээний сонгино, сармистай хийдэг аж. Бас далайн бүтээгдэхүүн, жижиглэн хэрчсэн улаан лооль, сонгино, чилитэй уламжлалт хоол байдаг.

Шотланд

Шотландчууд өмнө нь эрдэнэшишийн гурил, амтлагчаар хийсэн хоол идэж, шарталтаа тайлдаг байсан. Харин өнөөдөр вискиний орны иргэд “Айрн-Брю” хийжүүлсэн ундааг илүүд үздэг болжээ.

Британи

Британичууд шарталтад шинжлэх ухааны үүднээс ханддаг. 2009 онд явуулсан судалгааны үр дүнгээс харахад гахайн махтай тал шарталтад хамгийн сайн гэнэ. Үүний ачаар бие махбод шаардлагатай амин хүчлээ авч чаддаг байна. Тиймээс британичууд паабад суунгаа аль болох их сэндвич идэхийг чухалчилдаг аж.

Перу

Шарталтыг “Барын сүү”-гээр тайлдаг. Энэ нь дарсан севиче загасны холимог аж. Үүнд нимбэгний шүүс, хэрчим түүхий загас, сармис, цагаан гаа ордог.

Намиби

Шоудсаны маргааш толгойгоо даахгүй өвдөж байвал хар ром дарсыг цөцгийтэй хольж хүртэнэ.

Вьетнам 

Вьетнамчууд хирсний нүдсэн эврийг шарталт байтугай хорт хавдарт сайн гэж үздэг.

Япон

Сакэндээ шартсан япончууд “умебоши”-гоор дотроо засдаг аж. Энэ бол ер бусын исгэлэн амттай чавга юм. Хэрвээ үүнийг дангаар нь идэж чадахгүй, дотор муухайраад байвал ногоон цайнд хийж хэрэглэдэг.

Герман

Германчууд шартсан өглөөдөө дарсан май загас, сонгино, дарсан өргөст хэмх иддэг. Мэдээж үүн дээр аяга хүйтэн шар айраг заавал орно.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …