Компьютерээс үүдсэн ядаргааг яаж тайлах вэ?

82_1225772257853201501301656Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна. Харин эдгээр асуудлаас зугтахын тулд том хүн 45, хүүхэд 15 минут суугаад 20 минут амрах ёстой аж. Амралтын 20 минутын хугацаанд зурагт үзэж, ном уншиж болохгүй. Суугаа эсвэл хэвтээ байдалд 5-7 минут нүдээ аньж алгаараа бага зэрэг дарж өгч нүдээ баруун зүүн тийш, диогнальдах байдлаар сайн хөдөлгөөрэй. Ингэх нь таны компьютероос үүдсэн ядаргааг төгс тайлах болно.

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …