Баян-Өлгий аймаг гурван сая дахь иргэнээ шинэ байраар мялаана

132465_500x500УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн түүхэн үйл явдал тохиож байгаа баярт мөчид миний УИХ-д төлөөлдөг тойрог болох Баян-Өлгий аймагт Мотан овогтой Бекболат, Алипбай овогтой Амандых нарын гэр бүлд гурав дахь охин нь мэндэлж Айжулдыз хэмээх нэр хайрлажээ. Аймгийн Засаг даргын зөвлөл хурал шуурхай хуралдаж 2014 оны төсвийн давсан хэсгээс 70,0 сая төгрөг гаргаж, шинэ байраар шагнахаар шийдвэрлэжээ” хэмээн баяр хүргэсэн юм. Ингэснээр Баян-Өлгий аймгийнхэн Айжулдыз охинд 70,0 сая төгрөг гаргаж, шинэ байраар шагнахаар болсон юм. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан болох Баян-Өлгий аймгийн иргэд Б.Дашням, Б.Алтанцэцэг болон Х.Бахыт, У.Балдаурен нарын гэр бүлд мэндэлсэн хоёр хүүхдийг тус бүр 3,0 сая төгрөг, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс тус бүрд нь 1,0 сая төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнан, алдаршуулах аж.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …