02 сарын 03-07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

daily_thumb3-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар секундэд 12-14 метр, 6-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …