UNEN.MN сайтаас 3 сая дахь чацуутан мэндэллээ

aecf89da639e8070originalМонгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн баярт үйл явдал тохиож байна.  Энэхүү түүхэн үйл явдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлаж олон түмэнд хүргэсэн.  Монгол Улсын 3 сая дахь иргэн нэгдүгээр сарын 24-ны өдөр мэндэлсэн.  Түүнчлэн энэ өдөр 181 шинэ иргэн мэндэлсэн, үүнээс 178 нь эх орондоо гурав нь гадаадад төрсөн байна.

        Тэгвэл манай unen.mn сайтаас 3 сая дахь чацуутан төрлөө.  Манай ажилтан Нямдэлгэр анхны хүүгээ өлгийдөн авсан нь ийнхүү түүхэн үйл явдалд тэмдэглэгдэн үлдлээ.  Дорноговь аймгийн Сайншанд хотноо Санчир хүү айлын ууган хүү, 3 сая дахь чацуутан болж аав ээж, эмээ өвөө, ах дүү нараа баярлууллаа.

        Дашрамд хэлэхэд Монгол Улсад 3 сая дахь иргэн мэндэлсэн өдрийг угтан Засгийн газрын тогтоол гарсан. 400 дугаар тогтоолд тусгаснаар гурван сая иргэнийг 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцаар мялааж, чацуутнуудад тус бүр гурван сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн билээ.

2c2456cf90a3be0coriginal

 

www.unen.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …