Өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой тохиож байна

7gaivfovaehgc1bjp7th8lmqf5Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ойн өдөр тохиож байна. Тэрээр 1893 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат ард Дамдины гэрт төржээ.

Д.Сүхбаатар нь 1921 онд ЗХУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсон түүхэн гавьяатай хүн юм.

Түүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан:

  • -12:00 цагт Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх
  • -13:00 цагт Д.Сүхбаатар сурталчилагч О.Баатарын “ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫГ СУРТАЛЧИЛСНЫ 50 ЖИЛ” үзэсгэлэнгийн нээлт Монголын Театрын музейд тус тус зохион байгуулах юм байна.

 

 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …