Биеэ үнэлэлт, гэмт хэргийн далд самбар нь “зарын сайт” аж

Монголд гудамж талбайн самбар, хаяг, зарын сайтуудад хяналт тавих цаг болсон нь олон баримтаар харагдаж байна. Хамгийн наад захын жишээ нь энд тэндхийн хашаан дээр харагдах “Гулгуур массаж” гэх утасны дугаараас өөр зүйлгүй зарын самбар. Энэ талаар ТВ8 телевизийн “Шөнийн толь” нэвтрүүлгээр үзэгч та бүхэн дэлгэрэнгүй үзсэн байх.

hqdefault“Гулгуур массаж” гэх энэ 2-хон үгний цаана далд бизнес, биеэ үнэлэлт, элдэв төрлийн гэмт хэрэг явагдаж байна. Их хотод сурах нэрийдлээр ирээд их сургуулиа орхиж “шөнийн эрвээхэй”-н амьдралд орсон охид ярихдаа: “Сургуулиа 1,2 дугаар курсээс орхисон. Эцэг эх маань мэдээгүй. Нэг удаа бэлгийн харьцаанд ороход 40-60 мянган төгрөг болдог. Бидэнд ийм саналыг нэг таньдаг эгч маань тавьсан. Байрны төлбөр, хоол, эмэгтэй хүний будаг шунхаас эхлээд мөнгө хэрэгтэй болсон учраас энэ замыг сонгосон” гэх аж.

Хэтэрхий амар хялбар амьдралыг сонгож “дэнгийн эрвээхэй” болсон эдгээр охидын цаана өнөөх л бэлгийн замын өвчин, ДОХ, гэр бүл салалт, гэмт хэргийн золиос, хүний наймаа өрнөж байна.

Бага насны оюутан охидыг уруу татаж “массаж” гэх үйлчилгээний нэрийг ашиглан биеийг нь үнэлүүлж байгаа “эзэн-зуучлагч” олон байгаа нь тус нэвтрүүлгээр харагдлаа.

Гудамж талбайнд 5 алхаад тааралдах хаяг, байршил хаа нь мэдэгдэхгүй, ийм төрлийн самбар байршуулах, үүнд хяналт тавих, шалгах, хариуцлага тооцох механизм хаа хаанаа сул байгаагийн хамгийн том жишээ энэ.

Үүнээс гадна биеэ үнэлэлт, хүчин, хулгай дээрмийн хэргийн хамгийн том обьект нь төвлөрсөн зарын сайтууд болоод байна.

fedaМонголын худалдаа, зарын төвлөрсөн хамгийн том сайт болох unegui.mn сайтад “хамтрах ” цэсээр нууц судалгаа явуулж үзэхэд зар мэдээлэл хяналтгүй нийтлэгдсэнээс үүдэлтэй байдаг байна. Тухайлбал хамтарч бизнес хийх, дугуй унах, тоглоом тоглох, гадаад хэлээр ярих, явган аялал, бусад зэрэг цэс байх ба хэдхэн үүний цаана ямар аймшиг нуугддагийг хэдхэн жишээгээр харуулья.

Хамтарч гадаад хэлээр ярья цэсээр зочлоод үзэхэд япон хүнд, гадаад хүнд монгол хэл үнэгүй заана гэх. Утасны дугаараар нь асуухад  ихэвчлэн эмэгтэй байх ба гэрт нь байрлаад монгол хэл заагаад өгч болно гэх хариулт өгөх аж. grws

Зарын сайтын “Хамтрах” хэсгийн хамгийн эрсдэлтэй бүлэг нь өрөө түрээслэх. Хамтарч нийтийн болон хажуу өрөө, нэг өрөө түрээслэх зарын дийлэнх нь эсрэг хүйснийхээ хүнтэй хөлслөх зар байх юм.

Хэдхэн хоногийн өмнө зарын дагуу байр түрээслэхээр нэг охин очиход байр түрээслэгч нь сэтгэцийн өвчтэй нэгэн байж хүчирхийлэхийг завдсан гэсэн мэдээлэл түгсэн.

Эрчүүд нь эхнэр олдохгүй аргаа бараад хамтран амьдрагч хайж сууна уу? эсвэл ямар нэгэн буруу гаж зуршил, атгаг санаа агуулсан уу гэдгийг онож хэлэхэд бэрх.

gvrfeswh juio

Зарим нэг дугаарт залгаж асуухад “Оюутан байвал сайн байна”, “Байрны мөнгө өгөхгүй байсан ч болно”, “Аав маань өндөр настай хүн байдаг. Гэрт амьдрангаа асарч сойлох хүн хайж байгаа”, “Би 50 гаруй настай. Нэг их сургуульд багшилдаг. Ямар нэг асуудалгүй. Хамт байх эмэгтэй хүн хайж байгаа” гэх мэтчилэн хариулт хэлэх нь сонин.

Энэ мэтчилэн ямар нэгэн цензур, хяналт, хориггүйгээр зараа шууд нийтэлж байгаа нь охид эмэгтэйчүүдийг элдэв төрлийн биеэ үнэлэлт, хүчингийн гэмт хэрэгт түлхэх, бэлгийн замын өвчин, ДОХ-ын өвчлөл нэмэгдэх шалтгаан болох зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байна.

Зар мэдээллийн сайтын зар нь хэрэгцээтэй хүндээ хурдан шуурхай, сонголттой хүрэх нь давуу талтай ч энэ мэтчилэн “шүүлтүүргүй” зар олон байгааг хаа хаанаа анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …