” Хаан гэр” рестораны галын шалтгаан одоогоор тогтоогүй

tilegen1

Өчигдөр 16.00 цагийн орчим “Метро маll” их дэлгүүрийн урд байрлах “Хаан гэр” рестораны гал тогоонд гал гарсан. Тус газар гал унтраах хоёр анги ажилласан боловч сэндвичэн барилга учраас галын тархалт хурдацтай тархаж хүч нэмэгдүүлэхээс өөр аргагүй хүрчээ. Мөн хүнсний IV-өөс СУИС хүртлэх замыг хаасан байна. Галын цар хүрээ томорч, галд унтраагчдыг угаартахаас сэргийлж түргэний эмч нар бэлэн байдалд ажилласан байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар гал унтраах зургаан машин ажиллаж байгаа бөгөөд гал улам дүрэлзэн асч байгаа аж. Мөн тухайн орчимд буй автомашинуудыг ачигч машинуудаар зөөж, галын бүсээс гаргасан байна. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй ажээ.

Эх сурвалж WWW.BOLOD.MN

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …