7409 Монгол иргэн Солонгост хууль бусаар амьдарч байна

 tiku5
2014 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар Солонгос улсад хууль бусаар оршин сууж буй Монгол улсын 7409 иргэн тоологджээ.
    Энэ нь Солонгос улс амьдарч байгаа  24 500 Монголчуудын 30.2% нь хууль бусаар оршин суугчид гэсэн  үг бөгөөд өөрөөр хэлбэл Солонгос улсад ирсэн 3 Монгол иргэн тутмын 1 нь хууль  бусаар амьдран суугч иргэн болдог гэсэн үг. Иргэд нь хууль бус оршин суугч болдог орны тоог нийт иргэдийнх нь 47.0% нь буюу 44 283 иргэн нь  хууль бусаар оршин суугчид байгаа Тайландчууд  тэргүүлж байгаа бол 2-рт Монголчууд, 3-рт нийт иргэдийнх нь 29.4% буюу 4309 иргэн нь  хууль бусаар оршин суугчид байгаа Бангладеш улсын иргэд удаалж байна.
   Солонгос улсад 2008 онд нийтдээ 204 890 гадаадын хууль бус иргэд тоологдож байсан ба  энэ тоо 2009-2013 онуудын хооронд  200 000-аар багасч байсан боловч 2013 оноос дахин 200 000 орчим хүнээр өсч,  одоогийн байдлаар 208 778 болжээ. Энэ нь 2007 оноос хойших хамгийн их үзүүлэлт бөгөөд Солонгос улс гадаадын жуулчдын тоог өсгөх бодлого баримтлан, тус улсад богино хугацаагаар зорчих гадаадын иргэдэд визийг хөнгөлөлттэйгээр олгох болсонтой холбоотой ажээ.
    2014 оны байдлаар Солонгос улсад 1 797 618 гадаадын иргэн оршин сууж байгаа ба энэ нь Солонгос улсын нийт хүн амын 3.5%-ийг эзэлж байгаа ба нөгөө талаар  гадааддын иргэдийн тоо өссөнтэй холбоотойгоор, хууль бус иргэдийн тоо  өссөн гэж бас үзэж болох юм байна.
Эх сурвалж: www.mglradio.com

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …