Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын ХолбооныНалайх дүүрэг дэхь салбар холбооноос “5 БУУЗ”хүмүүнлэгийн аяныг өрнүүлэхээр болоод байна.
Энэхүү аяны хүрээнд Налайх дүүргийнхээ амьжиргааны түвшин доогуур өрхийн өндөр настан, ахмадуудад цагаан сарын тавгийн идээ, бууз банш, түлээ, нүүрсийг бэлтгэж өгөх зорилготой ажээ. Налайх дүүргийн салбар холбооны энэхүү санаачлагыг үндэсний хэмжээнд ажиллаж буй салбархолбоододхэрэгжүүлэн ажиллах уриалгыгНийгмийн Ардчилал Монголын Залуучуудын
Холбооны ЕНБД Б.Бат-Эрдэнэ гаргасан байна. НАМЗХ нь Монгол улсад 60-н мянга гаруй гишүүдтэйзалуучуудын томоохон байгууллагын нэг юм. Тиймээс энэхүү “5 БУУЗ”хүмүүнлэгийн аяны хүрээнд Хөхөгчин хонь жилийн Цагаан сарын баярааролон өндөр, настан ахмадуудадгэнэтийн бэлэг барьж, баярлуулж чадна хэмээн итгэж байгаагаа тус аяныг зохион байгуулагчид онцолж байна.
Эх сурвалж: PHOTONEWS.MN