Засгийн газраас өгсөн саналын дагуу Төрийн албаны зөвлөл долоон яамны төрийн нарийн бичгийн дарга нарыг тодруулах санал ирүүлсэн. Хуулийн дагуу өчигдөр ТНБД нарыг тодруулжээ. Гэхдээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яаманд сонгон шалгаруулалтыг явуулсангүй. Учир нь дээрх хоёр яамны ТНБД дээр сонгон шалгаруулалт явуулахгүй байхыг шүүхээс захирамж гаргасан юм.
Аж үйлдвэрийн яам- Төрийн нарийн бичгийн даргад НХХЯ-ны дэд сайд асанД.Нямхүү /АН-ын гишүүн/
Зам, тээврийн яам- Төрийн нарийн бичгийн даргад “Монголын цахилгаан холбоо” компанийн гүйцэтгэх захирал асан Ж.Бат-Эрдэнэ /МАН-ын гишүүн/
Уул уурхайн яам- Төрийн нарийн бичгийн даргад Д.Артаг /АН гишүүн/
Хөдөлмөрийн яам- Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллаж байсанС.Магнайсүрэн /МАН-ын гишүүн/
Хүнс, хөдөө аж ахуйн яам- Төрийн нарийн бичгийн даргад Н.Ариунболд /АН-ын гишүүн/ нар хамгийн өндөр оноо авчээ.
эх сурвалж: www.shuurhai.mn