Мазаалай ихэрлэжээ

mazaalai uher Байгаль хамгаалагчид  мониторинг судалгааны явцад  мазаалайн эвш төллөсөн тохиолдлыг таарчээ Цагаанбогд уулын Сүүжийн булагт өнгөрөгч сарын 23-нд  энэ жил төрсөн 2 ихэр бамбарууштай эвш булгаас ундаалж  байсантай тааралдсан байна. Мөн энэ сарын 17-нд Атас уулын Богц цагаан дэрсний тэжээлийн цэг дээр  нэмэлт хоол тэжээл идэж байсан ихэр  бамбарууштай эвш байсныг байгаль хамгаалагчид  олж мэдсэн аж.
Бамбарууштай эвш тохиолдсон газрууд нь хоорондоо 200 км  зайтай орших ба мазаалай хавар ичээндээ 2 сард төллөдөг тул энэ нь  нялх бамбаруушууд 4-5 сартайгаасаа эхлэн эхийгээ даган идэшлэн явдаг болохыг харуулж  байгаа гэнэ. Түүнчлэн байгаль хамгаалагчид энэ хавар Мазаалайн шанд, Цагаан бургас зэрэг 2 газарт өнгөрсөн жил төрсөн 2 настай бамбаруушийн мөр олсон байна.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …