Монголд сүүлийн жилүүдэд хавдарт өвчинд нэрвэгдэгсэдийн тоо жилээс жилд өссөөр байгаа. Хавдар нь дэлхийн хаа сайгүй нас баралтын тэргүүлэгч нэгэн шалтгаан болсон.
Хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэх болсон ч, энэ өвчнөөс болж нас барагсдын тоо буурч байгаа аж. Учир нь мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хавдрыг эрт оношилж, эмчилгээг сайжруулан халамж анхаарал сайн тавьж, өвчтөнийг дэмжиж өгснөөр энэ өвчний үхлийн тахал байх магадлалыг бууруулах боломжтой гэж үзжээ. Тодруулбал нарны энергийг ашиглан хүний биед байгаа хавдрын эсийг анагааж болдог талаар нарны нил ягаан туяаг үндэслэгч, Бостоны иргэн Ф.Холик “Хүн өөрсдийн биед хэрэгтэй “Д” витамины 95 хувийг нарнаас авдаг” гэжээ.
Өнөө цагт нар ширтэх бясалгалыг Бүгд найрамдах Энэтхэг улсын иргэн төгс гэгээрсэн их Санйоги Умасанкар манай улсад долоодугаар сарын 4-13-ны хооронд хүрэлцэн ирж нарны энерийг хэрхэн ашиглаж биеэ эрүүлжүүлэх, улмаар нар ширтэх бясалгалын талаарх сургалтыг 100 хүнд зааж өгөхөөр болсон байна.
Санйоги Умасанкар багшийг монголд урих лекц, сургалт зохион байгуулах ажлыг “Тэнгэрлэг адислал сан”-гийн хамт олон зохион байгуулж байгаа аж. Тэдний мэдээлснээр зочин нь Хавдар судлалын үндэсний төв дээр эмчлүүлж буй өвчтөн болон ажилчдад нэг удаа лекц унших бол олон нийтэд Бөхийн өргөөнд нэг удаа унших юм байна. Олон нийтийн лекценд суух хүмүүс 8000 төгрөгийн тасалбартай аж.
Дараа нь нарны баясалгал эзэмшихийг хүссэн 100 хүнд тусгайлсан гурван өдрийн сургалт зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар “Тэнгэрлэг адислал сан”-гийн тэргүүлэгч ХСҮТ-ын физикч Б.Лхагвасүрэн “Хавдарт өвчний эмчлэгээ хийлгэж байгаа хүмүүст давхар баясалгал хийх, сэтгэл зүйгээ сайн байлгах нь тухайн өвчнөө ангаахад маш их дөхөм болдог. Тиймээс манай сангийн зүгээс ХСҮТ-ийн захиргаанд хандан хорт хавдрын өнөөгийн ангаах ухааны аргатай хавсарган уг нарны йогийг тогтмол хичээллүүлж хүссэн өвчтөнүүд хамрагдах боломжоор олгох хүсэлтийг тавиад байгаа. Нарны йогийг ямар нэгэн шашин шүтлэг үл хамааран хийдэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх” гэсэн юм.
Нарны йоги биеийг эсийн түвшинд эмчилнэ
Харин биологийн ухааны доктор Г.Болд “Би эрдэмтэн хүний хувьд Нарны йогийн талаар тодорхой судалгаа хийсэн. Монгол Улсад элэгний хавдарт өвчин зонхилж байгаа. Ер нь хавдрын эс хүний аль ч биед шингэсэн хоромын дотор бүх биеэр тархдаг аюултай.
Хавдрыг дан ганц анагаах ухаанаар эмчлэх нь тийм ч найдвартай бус гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс хүний биеийн дээд эрүүл мэндийг эзэмших цаг нь ирсэн гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл эм тариагаар бөмөгдүүлээд амь зогоох бус аливаа өвчний эсийн түвшинд анагаах шаардлагатай байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна.
Дээд эрүүл мэндийг эзэмшихийн тулд хоол хүнсээ тохируулах, өөрт хэрэгцээтэй энерийг авах явдал юм. Өвчин туссаны дараагаас тэмцэж эхлэх биш өвчин тусахгүй байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Хүн дээд эрүүл мэндээ сахихад Нарны йоги маш их тустай гэдгийг хэлмээр байна. Нарыг нарийн техологийн дагуу тодорхой цаг горимын дагуу ширтэснээр хүний биеийг эсийн түвшинд эмчлэх боломжтой” гэдгийг хэлэв.
Нарны йогиор зөв хичээллэх нь ямар ч хавдрыг анагаах боломжтой талаар мэргэжилтнүүд ийнхүү хэлж байна. Анагаах ухаанд нарны хэт яагаан туяа нь хүн, амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх талтай гэдэг. Гэвч нарыг зөв ширтэх арга технологид суралцсанаар өөрт байгаа эсийн хавдрыг ч ангаах боломжтой гэнэ.
Эх сурвалж: