Нийслэлийн албан тушаалтнууд шилэн хаалгатай, камержуулсан тусгай өрөөнд иргэдтэй уулзаж байна

b84cf8e97bab07eb71af54a1255bb908Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын удирдах болон гүйцэтгэтгэх албан тушаалтнууд авлигаас ангид, нээлттэй ил тод байх зарчмыг баримтлах зорилгоор нийслэлийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Журам батлах тухай”  А/69 дугаар захирамж гаргасан.

Захирамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын удирдах болон гүйцэтгэтгэх албан тушаалтнууд  аливаа асуудлаар иргэнтэй уулзахдаа уулзалт зохион байгуулах шилэн хаалгатай, дүрс болон дуу бичлэг, компьютер техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай өрөөнд уулзаж эхэллээ. Одоогоор журмын хэрэгжилтийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар ханган ажиллаж байна. Бусад байгууллагуудад уулзалтын тусгай өрөө гаргах бэлтгэл, засварын ажил явагдаж байна. Тус өрөө нь шилэн хаалгатай, дүрс болон дуу бичлэг, компьютер техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд тухайн уулзалтыг  бусдад харуулах байдлаар байгууллагын угтах танхимд дэлгэц байршуулсан байгаа юм. Шаардлагатай тохиолдолд уулзалтын бичлэгийг үзэх, дахин хянаж, шалгахаар зохицуулсан.
Журмын хэрэгжилтийг бүрэн хангаж ажилласнаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хүнд суртал гаргаж авилгад өртөхгүй, хэн нэгний нөлөөнд автан шийдвэр гаргахгүй байх зэрэг асуудлыг бүрэн хянана гэж үзэж байна.
Журмын дагуу нийслэлийн албан тушаалтан уулзалтын тусгай өрөөнөөс өөр өрөөнд иргэнтэй уулзсан тохиолдолд энэ тухайгаа бичгээр тайлбарлах шаардлагатай. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус журмыг хэлэлцэн батлах үеэр нийслэлийн Засаг дарга “Энэхүү журмыг зөрчиж, тусгай өрөөнөөс өөр өрөөнд уулзсанаа бичгээр хариу тайлбар өгөөгүй тохиолдолд Авлигатай тэмцэх газарт хандаж  шалгуулна” гэдгийг анхааруулж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …