Э.Бат-Үүл Жастин Каплатай уулзсанаа ингэж тайлбарлав

uulНийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн баасан гаригт  “Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагуудтай уулзсан.  Түүнээс ямар зорилготой уулзсан, уулзалтаар юу ярьсан талаар тодрууллаа. Тэрээр “Сүүлийн үед гадны иргэний биед халдлаа, амь насанд нь хүрлээ, сүүлдээ татвар төлөөгүй нэрээр ял хүртэл оноож байна.  Бид “Найрсаг Улаанбаатар гэж ярьдаг. Гэтэл бидний хийж байгаа үйлдлүүд үүний эсрэг байна. Тиймээс ямартай ч хотын даргын хувьд Жастин Каплатай уулзъя гэж бодсон. Тэр хүн шүүх ажиллагаа Монголын хуулийн дагуу болсонгүй гэж надад хэлсэн. Үнэхээр тийм бол харамсалтай л байна. Бид хөгжлөө ингэж хойш татаж болохгүй” гэв

 

Т.ДАЛАЙ /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох мэдээ

Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд (AI) суурилсан …