Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд нэгдэж “эко парк” байгуулна

p19drastqch0g2tcj5dase15h62Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй орчин үеийн шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, дахин боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах цогц шийдэл бүхий “Эко парк” байгуулах юм. “Эко парк” байгуулснаар хог хаягдлыг дахин боловсруулдаг үйлдвэрүүд түүхий эдээр хангагдаж хэрэглэгчдэд хүрэх эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бөгөөд хоорондын  уялдаа холбоо нь сайжрах юм.  Энэхүү ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цагаан давааны хогийн цэг, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарангийн Энгэрийн хогийн цэг гэсэн хоёр байршилд “Эко парк”-ийг байгуулахаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захиpагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …