Сар шинийн баяр ойртож хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр л

Монгол түмний  баяр цагаан сар хаяанд ирлээ. Үүнтэй холбогдуулан айл өрх бүр сар шинийн бэлтгэлээ хийж байгаа байх. Тиймээс та бүхэнд зориулан зарим нэгэн хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг орууллаа.
312e693635ed9f52big2015 оны 2-р сарын 11-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2015 оны 2-р сарын 11-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 5.2 хувь, үхрийн ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувь, ямааны мах үнэ 3.4 хувиар өсч, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 3.3 хувь, үхрийн ястай мах 2.1 хувь, үхрийн цул мах 1.2 хувь, ямааны мах үнэ 3.4 хувиар өсч, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна.

2015 оны 2-р сарын 11-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6165 төгрөг, үхрийн /ястай/ мах 7605 төгрөг, үхрийн цул мах 9430 төгрөг, адууны мах 5435 төгрөг, ямааны мах 4950 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2015 оны 2-р сарын 11-ний байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувь, 2-р зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувиар өсч, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.9 хувь, 2-р зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувиар өссөн байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2015 оны 2-р сарын 11-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2015 оны 2-р сарын 11-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.2 хувь, манжингийн үнэ 0.5 хувь, сонгины үнэ 1.1 хувиар өсч, луувангийн үнэ 2.7 хувь, байцааны үнэ 4.4 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 0.9 хувиар буурч бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2015 оны 2-р сарын 11-ний байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 5.9 хувь, “Элекстер” сүүний үнэ 18.5 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 5.9 хувь, “Элекстер” сүүний үнэ 18.5 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 2.6 хувь, өмнөх 7 хоногийнхоос 1.1 хувиар өссөн байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Б.Нараа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …