НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын Сөүл хотод ажиллалаа

p19du2dce5995er2s9uie41ga81Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар тус байгууллагаас зохион байгуулсан “Хотын санхүүгийн ил тод байдал” сэдэвт олон улсын бага хуралд оролцлоо.
Тус хуралд НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн төсөв, санхүүгийн ил тод байдлын” талаар илтгэл тавилаа. Айлчлалын үеэр Сөүл хотын ИТХ-ын дарга, Сөүл хотын захирагч нартай уулзаж,  хоёр хотын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
Мөн энэ үеэр Улаанбаатар, Сөүл хотууд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Хамтын ажиллагааны Санамж бичигт НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг,  Сөүл хотын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Хан Жун Жён нар гарын үсэг зурав гэж Нийслэлийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
p19du2dce51oai729a9or711a907

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …