Гишүүдийг эргүүлэн татахыг Г.Баярсайхан, С.Ганбаатар нар дэмжинэ

222Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах, хариуцлага тооцох асуудлыг эртнээс тавьж буй ч гишүүд ил далд эсэргүүцэж ирсэн. Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Ганбаатар нар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх нь өндөр ач холбогдолтой, дэмжиж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Эрхэм гишүүд ETV телевийн “Тод сэдэв” хэлэлцүүлэгт оролцохдоо энэ талаар байр сууриа илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Хариуцлага алдсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг байхаар хуульчлах ёстой. Мөн халдашгүй дархан эрх гэдгийн цаана хууль хяналтын байгууллагаар шалгуулдаггүй, асуудлаа нуун дарагдуулж үлддэг явдал ажиглагдаж байна. Тиймээс УИХ-ын гишүүний халдашгүй дархан байх эрхийг ч цуцлах ёстой” гэжээ.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …