Орон нутагт хими-биологийн шинжилгээ хийдэг анхан шатны лабораторитой боллоо

253-300x168Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний алба хими-биологийн анхан шатны лабораторитой болсон байна. Энэ нь Зүүн бүсдээ анхдагч болж байгаа бөгөөд цусны бүх төрлийн, шээс, био-эдийн шинжилгээг лаборатортоо хийж хариуг түргэн шуурхай гаргаж өгөх боломжтой ажээ.

Ингэснээр төв рүү шинжилгээний дээжийг явуулж, хугацаа алдаж ирдэг, энэ нь хэргийн шийдвэрлэлтэнд  нөлөөлж, хэрэг удаашран шалгахад хүргэдэг байсан сөрөг байдал арилах юм байна. Уг лабораторийн нээлтэнд Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн химийн ахлах шинжээч цагдаагийн ахмад Ж.Оюунаа, биологийн ахлах шинжээч ахлах дэслэгч Б.Энхмандах нар оролцсон бөгөөд эдгээр шинжээч нарыг Аймгийн прокурорын газар урьж “Хэргийн газрын үзлэгээр шинжилгээний дээжийг хэрхэн зөв авах, хадгалах, зөөвөрлөх” сэдвээр   сургалт, ярилцлагыг 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж мэргэжлийн шинжээч нар орон нутагт анх удаа ирж, шинжилгээ хийлгэхэд анхаарах асуудлаар заавар зөвлөмж өгч, лабораторт зарим шинжилгээг хэрхэн хийх талаар практик сургалт  явуулсан нь үр дүнтэй болжээ.

21www.ugluu.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …