Дэд сайд Б.Батзориг ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

1ddf8cf457d5711cc7725603ad9980bcХүнс хөдөө аж ахуйн дэд сайд, нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч Б.Батзориг Баян-зүрх дүүргийн ахмадуудыг өчигдөр хүлээн авч сар шинийн баярын хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд Баянзүрх дүүргийн төлөөлөл болсон 800 ахмад хүрэлцэн ирсэн юм.

Б.Батзориг сайдын хувьд 2008-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа сар шинийн баярын өмнө ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг байсан бөгөөд энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.

Энэ удаад тэрбээр ахмадуудыг хүлээн авч уулзахдаа “Та бүхний залуу насандаа хийж, бүтээсэн бүхэн өнөөдрийн бидний аз жаргалын үндэс болсон. Ахмадууд та бүхэн улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хойч үеийн бидэнд үлгэр жишээ болсон хүмүүс билээ. Өнөөдөр ч та бүхний үг, үйл хэрэг залуу хойч үеийнхний бахархан дууриах зам мөр болсоор байдаг. Ахмад үеийнхний өмнө үр хойч нь хүндэтгэлтэй хандаж, захиас үг бүхнийг тань тэмдэглэн авч явах болно. Та бүхэнд талархаж явдаг олон олон залуусын нэг байж, хүндэтгэл үзүүлж байгаадаа баяртай байна” хэмээв.

Мөн энэ үеэр ахмад настнуудад зориулсан хүндэтгэлийн концерт тоглож, дуучид ая дуугаа өргөсөн бөгөөд Б.Батзориг сайд гарын бэлэг гардуулж, ирж буй хонин жилээ өлзий хийморьтой угтахыг хүслээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмадууд “Өнгөрсөн үеэ хүндэтгэнэ гэдэг ухаантай хүний шинж. Төр олон түмнийхээ тусын тулд нэгэн биеийг үл хайрлан зүтгэж, монгол төрийн сайн түшээ яваарай” хэмээн ерөөв.

М.Өлзий

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …