УИХ-ын гишүүн “анчин” Л.Эрдэнэчимэгийн тайлбар

DSC_5235УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллахдаа “Бүргэдээр туулай агнав” гэсэн тайлбартай зураг  цахим хуудаснаа нийтэлсэн нь шүүмжлэлийн бай болсон юм. Тэрбээр энэхүү асуудлаар өнөөдөр албан ёсоор тайлбар өглөө.

Тайлбартаа, “Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллахад амралтын өдөр таарсан тул казак малчин айлд зочилсон. Аймгийнхан ирсэн зочдоо казак уламжлалаараа дайлж, цайлах ёс заншлаа танилцуулан малчин айлд урьж, мөн бүргэдээ анд сургах ёс заншлаа танилцуулж хүндэтгэн хүлээн авдаг ёстой. Энэ л ёсоор туулайны чихмэл ашиглан бүргэдийг анд сургаж байгаагаа үзүүлсэн. Миний бүргэд, туулайн чихмэл барьж авахуулсан зургийг аймгийн ажилтан нийтийн сүлжээнд тавьсныг татаж аваад Л.Эрдэнэчимэг гишүүн туулай агнав хэмээн гуйвуулснаар олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Санаатайгаар гишүүний нэр хүндийг унагаах ажиллагаа явуулж байгаад харамсаж байна. Казак ард түмний ёс заншилтай танилцаж, дэлхийд ганц бүргэдийн ан хийх уламжлалыг үзэхээр гадаад, дотоодын олон зуун жуулчид Баян-Өлгий аймгийг зорьдог болсон. Энэ нь аймгийн хөгжлийг нэмэгдүүлж, аялал жуулчлал хөгжиж байгааг дэмжиж байгаагийн зэрэгцээ дотоодын аялал жуулчлалаар аялахыг уриалж байна “ гэлээ.

Угтаа бол хэн ч түүний туулай агнасан зургийн олон нийтээр цацаагүй байхад өөрөө эхэлж фейсбүүк хуудсаар цацан мэдээллийн түгээсэн билээ. Түүнчлэн эрхэм гишүүн үнэхээр жинхэнэ туулай агнаагүй бол гэрэл зургийнхаа доор “Туулайн чихмэл ашиглаж бүргэдээр ан хийв” гэж бичээгүй учраас олон нийт шууд утгаар нь ойлгосон бололтой.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …