Зуслангийн чиглэлийн автозамын засвар эхэлсэнтэй холбогдуулан Шарга морьт- Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд таван км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлэх гэж байна.
Жигжидийн уулзвараас хойш 900 метр замыг өнөөдрөөс эхлэн хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах хоёр төмөр бетон хоолойг угсрах ажлуудыг хийж гүйцэтгээд, ирэх сарын 10-нд нээнэ.
Зуслан чиглэлийн автозамыг “Жэй Кэй Си” ХХК хариуцан 10 сарын 30 хүртэл зам, барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан, ажлаа эхлүүлж байгаа юм.