Богдхан уулын түймрийг бүрэн унтраагаагүй гэв

e0m856r1iiob95dua2na8bc9gБогдхан уулын Түр хурхын аманд ойн түймэр гарсан байгаа. Холбогдох газрын өгсөн мэдээллээр тус амны замаар явж Цэцээ гүний оргилд гарах гэсэн иргэд хайхрамж, болгоомжгүйгээс гал алдсан хэмээж буй.
Гарсан гал түймрийг унтраах гэж Онцгой байдал болон тус уулыг хамгаалах захиргаанаас 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллаж байгаа аж. Гэвч гал түймрийг бүрэн унтрааж чадаагүй гэдгийг албаныхан хэлж байсан юм. Ийм үед гал гарсан нь анхны тохиолдол биш гэдгийг Богдхан уулын дархан цаазат газрын дарга Ц.Ширэндэв хэллээ.
Тэрбээр “Сүүлийн үед иргэд эрүүл мэнддээ анхаарч Түр хурхын амаар дамжиж Цэцээ гүний оргилд гарах болсон. Энэ нь нэг талдаа зөв. Гэхдээ иргэд байгальтай зүй зохистой харьцах хэрэгтэй байна. Ингээгүйгээс үүдсэн сөрөг үзэгдэл гарах болсон” хэмээв.

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …