Ц.Амарсанаа: Мэтгэлцээн бол боловсролын арга хэрэгсэл юм

amarsanaaМэтгэлцээн урлагийн талаар ШИХИХУТУГ ХЗДС-ийн болон Лектор төвд сургагч багш Ц.Амарсанаатай цөөн хором хөөцөлдлөө.

-Мэтгэлцээний урлагаар дамжуулан залуусын дунд салбар салбарт хэлэлцүүлэг өрнөж байна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Намайг Ц.Амарсанаа гэдэг. ШИХИХУТУГ ХЗДС болон Монголын Лектор төвд сургагч багшийн ажил эрхэлдэг. Мэтгэлцээний салбарт хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь их утга учиртай. Бидний хэлж яриад байдаг иргэний нийгэм, төрийн оролцоо зэргээр дамжуулан иргэд, залуус өөрсдийн үзэл бодол дуу хоолойгоо төрийн бодлогын түвшинд гаргаж ирэх нь чухал байдаг. Тиймээс мэтгэлцээнээр дамжуулан өөрийн ажиллаж, суралцаж буй салбартаа тулгамдаж буй асуудалд шийдэл гаргахад үзэл бодлоо хуваалцах боломж гэж ойлгож болно. 

-Дараа дараагийн мэтгэлцээний салбаруудыг хэрхэн сонгож авах бэ?

-Монгол Улсад тулгамдсан асуудлуудыг санал хураалтаар сонгодог болоод байна. Иргэд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал, шүүмжлэл өрнүүлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн салбарт байгаа асуудлыг хэрхэн шийдэх боломжтой зэрэг гарц шийдлийг тогтоох мэтгэлцээн, хэлэлцүүлэг зохион байгуулах юм.

-Мэтгэлцээн зохион байгуулсанаар ямар ач холбогдолтой бэ?

-Мэтгэлцээн бол хүмүүсийн ур чадварыг хөгжүүлдэг томоохон боловсролын арга хэрэгсэл юм. Энэ талаар ойлголт мэдээлэл багатай зарим нэг нь ач холбогдолгүй маргаан, хэрүүл мэт ойлгодог дутагдал бий. Гэтэл угтаа мэтгэлцээн нь та бидний мэдэх агуу философичдийн өөрсдийгөө хөгжүүлэх нэг зүйл байсан. Монголчууд хүртэл ном хаялцах дайралцаан гэх зэрэг өөрийн онцлогт тааруулан мэтгэлцээнийг хөгжүүлж хэрэглэж ирсэн. Аливаа асуудалд шийдэл гаргадаг гаргалгааг оновчтой тайлбарласнаараа бусад салбараас илүү Монголын өнөөгийн нөхцөлд ихээхэн хэрэгцээтэй байгаа юм. Иймд алдаа дутагдалаа илрүүлэх, илүү сайн шийдэл гаргах чухал зэвсэг гэж мэтгэлцээнийг ойлгож болно. 

-Таны дэвшүүлээд буй салбар салбарт тулгамдаж буй асуудалд гарц шийдэл хайх зорилготой мэтгэлцээнд ямар хүмүүс хамрагдах боломжтой бэ?

-Ажилладаг, суралцдаг гээд хүссэн хэн бүхэн оролцох боломжтой. Хамгийн гол нь тухайн салбарын асуудлаа сайн мэддэг, өөрөө санал дэвшүүлэх, гарц шийдлийг хайх тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Мөн тэмцээн хэлэлцүүлэгт оролцохоос өмнө мэтгэлцээний дүрэмтэй  холбоотой зөвөлгөө авах нь чухал байдаг. Мэдээллийг зохион байгуулалтын багаас авч болно.

Монгол Улсад эх орноо гэх сэтгэлтэй оюунлаг олон хүмүүс байгаа. Улсынхаа хөгжлийг бид эгэл жирийн иргэдээс авахуулаад эрдэмтэн мэргэдээрээ  хэлэлцүүлж байж асуудлыг даван туулах зөв шийдлээ олох юм. Та бүхнийг энэхүү үйл ажиллагааг дэмжин оролцоно гэдэг итгэлтэй байна.

10984887_882645818423227_2008131554_nЯрилцсан: Г.Батнасан

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …