Дэлхийд алдартай хувцас загварын “Dolce & Gabbana” брэндийн загвар зохион бүтээгчид татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдан шүүхээс нэг жил, найман сарын хорих ял сонсчээ. Италийн нэрт загвар зохион бүтээгч Доменико Дольче, Стефано Габбана нар өчигдөр болсон шүүх хурлаас олон сая еврогийн татвараас зайлсхийсэн хэрэгт ийнхүү хорих ял сонссон аж.
Прокуророос тэднийг 2004 онд Люксембургт байгуулсан “Gado” гэж нэрнийхээ эхний үсгүүдээр нэрлэсэн компанид өөрсдийн брэндээ шилжүүлэх замаар ойролцоогоор нэг тэрбум евро /1.3 тэрбум ам.доллар/ -ын татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг нотолжээ.
Авъяаслаг загвар зохион бүтээгчдийн хувьд дуучин Мадонна, жүжигчин Кэйт Мосс, дуучин Кайли Миноуг зэрэг алдартнууд тэдний байнгын үйлчлүүлэгчид байдаг аж.
Италийн Засгийн газраас зургаан жилийн өмнөөс татвараас зайлхийдэг этгээдүүдийн эрсэг шийдвэртэй арга хэмжээ авч эхэлжээ.