Нийслэлийн Засаэг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс орчимд байрладаг Сайжруулсан түлш борлуулах цэг дээр очиж, түлшний тээвэрлэлт, түгээлт, нөөц, иргэдийн худалдан авалтын талаар борлуулагчтай уулзаж, мэдээлэл сонсохоор очлоо. Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан Шар хадны эцсийн буудал орчимд …
virtual
October, 2019
-
17 October
УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогыг шалгах хууль, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх саналаа хүргүүллээ
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2019.10.17) “Бид уучлахгүй” хөдөлгөөнтэй хамтран Төрийн ордонд мэдээлэл хийлээ. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс энэ оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд ирүүлсэн юм. Мөн тэд Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын …
-
17 October
Визийн хугацаа хэтрүүлсэн Нигериа Улсын тамирчдыг албадан гаргажээ
Холбооны Бүгд Найрамдах Нигериа Улсын хөлбөмбөгийн тамирчин Мошод Афолаби, Они Степен Олалекан нарыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргажээ. Тодруулбал, Визийн хугацаагаа хэтрүүлсэн Мошод Афолабиг энэ сарын 11-ний өдөр Монгол Улсаас албадан гаргасан бол Они Степен Олалеканыг энэ сарын 26-нд албадан гаргаж, эх оронд нь буцаахаар боллоо. Нигериа Улсын хөлбөмбөгийн тамирчид болох Мошод Афолаби, Они Степен …
-
17 October
Г.Нэргүй: Угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрсөн
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын …
-
17 October
Энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан, шатрын тэмцээн болно
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулна. Бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн Иргэдийн …
-
17 October
В. Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайжид цагаан шонхор бэлэглэжээ
АНЭУ-д төрийн айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Абу-Дабигийн угсаа залгамжлах хунтайж, АНЭУ-ын Зэвсэгт хүчний дэд ерөнхий командлагч Мухаммед бен Заид Аль Нахайянад цагаан шонхор бэлэглэжээ. “TASS” агентлагийн мэдээлснээр, угсаа залгамжлах хунтайж мөн ОХУ-ын Ерөнхийлөгчид АНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордонд байсан Каср аль-Хосн ордны үлгэрчилсэн загварыг бэлэг болгон өгчээ. Каср аль-Хосн ордон нь Абу-Дабигийн хамгийн эртний байгууламж бөгөөд АНЭУ-ын бэлгэ тэмдгүүдийн нэг …
-
17 October
Монголын U23 шигшээ баг Украиныг хожиж, хүрэл медаль хүртлээ
Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катар улсын Доха хотноо өчигдөр /2019.10.16/ өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас зөвхөн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрх авсан бөгөөд U23 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн ахлагчаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавын удирдлага дор дасгалжуулагч С.Тулга, С.Төгсжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм. Манай U23 эрэгтэй шигшээ багт А. Ананд, Ч. Ихбаяр, Г. Ган-Эрдэнэ, …
-
17 October
“Улаанбаатар” олон улсын кино наадмын “Шилдэг зохиол”-оор Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” кино тодорлоо
“Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх жилдээ аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тэгвэл тус наадмын Монгол кино хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерыг шагнах “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2019.10.16/ Тэнгис кино театр болж шилдгүүдээ тодрууллаа. 2019 оны УБОУКН-ын Монгол киноны хөтөлбөрт найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, найруулагч Д.Ганцэцэгийн “Халуун зүрх”, …
-
17 October
Жүжигчин Д.Ганцэцэг, А. Ганчимэг нар “Шилдэг продюсер”- оор тодорлоо
“Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) Улаанбаатар хотноо 11 дэх жилдээ аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд зохиогдож байна. Тус наадмын Монгол кино хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерыг шагнах “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр /2019.10.16/ Тэнгис кино театр болж шилдгүүдээ тодрууллаа. 2019 оны УБОУКН-ын Монгол киноны хөтөлбөрт найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, найруулагч Д.Ганцэцэгийн “Халуун зүрх”, найруулагч …
-
17 October
ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Яармаг дахь хөлбөмбөгийн талбайн нээлтэд оролцов
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдаж байсан хөлбөмбөгийн талбай өчигдөр ашиглалтад орлоо. Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой юм байна. Талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, тамирчидтай уулзан баяр хүргэв. Мөн Монгол …
-
17 October
Түрээсийн орон сууцанд хамрагдах ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг нэмэхийг хүслээ
Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр (2019.10.16) Төрийн ордноо зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, …
-
17 October
Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө
Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 19. Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй харагчин улаагчин гахай өдөр. Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: Хий Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг …
-
17 October
Өнөөдөр Хан-Уул дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны Пүрэв гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:00-17:30 цагт: 4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би констракшн, Ойн бирж ШТС болон эдгээрийн ойр орчмоор. Цахим үйлчилгээ: http://my.tog.mn Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
-
17 October
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. 2019 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, …
-
16 October
Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ
Австралийн Перт хотноо аравдугаар сарын 05-ны өдөр “Vibe” олон улсын баллетын тэмцээн болж өнгөрлөө. Уг тэмцээнд Монгол Улсаас “Classic ballet & Piano school”-ийн бяцхан бүжигчид оролцон гуравдугаар байрын шагнал хүртжээ. Тодруулбал, “Classic ballet & Piano school”-ийн 4-14 насны 10 бүжигчин уг тэмцээнд оролцож, түүнээс зургаа нь багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол дөрвөн бүжигчин ганцаарчилсан төрөлд амжилттай оролцжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл