Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катар улсын Доха хотноо өчигдөр /2019.10.16/ өндөрлөлөө.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаас зөвхөн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрх авсан бөгөөд U23 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн ахлагчаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавын удирдлага дор дасгалжуулагч С.Тулга, С.Төгсжаргал нарын бүрэлдэхүүнтэй баг оролцсон юм. Манай U23 эрэгтэй шигшээ багт А. Ананд, Ч. Ихбаяр, Г. Ган-Эрдэнэ, Б. Алтангэрэл нар багтдаг билээ.
Монголын U23 эрэгтэй шигшээ баг хасагдах шатны тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийж 21:17 харьцаатай хожлоо. Тэд дараа нь ОХУ-ын багтай учраа таарсан ч 21:8 харьцаатай хожигдсон юм. ОХУ аваргын төлөө тоглосон бол манай баг хүрэл медалын төлөө Украины багтаа тоглож Дэлхийн элсний спортын анхдугаар наадмаас хүрэл медаль хүртлээ.