Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 10:30-20:00 цагт 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, …
virtual
September, 2019
-
13 September
Чуулганы нэгдсэн хуралдаанаар таван хуулийг хэлэлцэн баталлаа
УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2019.09.12/ чуулганы өнөөдрийн хуралдаан 64 хувийн ирцтэй эхэлж, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад …
-
13 September
“Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаанд “Хогон дундах бидний ирээдүй” бүтээл шалгарчээ
Нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн байдлыг төр засгийн анхааралд хүргэх, иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхээр “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаан, хөрсний бохирдлыг бууруулах төсөл бүтээлийн уралдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монгол Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгууллаа. Өнөөдөр Монголын Уран зургийн галлерейд тус уралдааны шилдгүүдийг тодруулж гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд “Хөрс ба …
-
13 September
Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан байна
Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 20 цагаас 09 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд …
-
13 September
Харагчин үхэр өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын давхардсан 14. Сугар гараг. Чөдөр одтой, зургаан цагаан мэнгэтэй Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Уул Өдрийн наран 6 цаг 23 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, …
-
12 September
“Шилдэг Мөрдөгч-2019” тэмцээн эхэллээ
Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн Байцаах Албаны түүхт 73 жилийн ойд зориулсан “Шилдэг мөрдөгч” тэмцээн өнөөдөр /2019.09.12/ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, МБА-ны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл болон тэмцээнд оролцож буй мөрдөгч байцаагч, алба хаагчид оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд нийт 51 нэгжийн 52 мөрдөн байцаагч оролцож байна. Үйл ажиллагааг нээж Цагдаагийн …
-
12 September
Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулган эхэллээ
Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулганы нээлтэд оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Намрын нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд манай улсад зочилж, “Азийн худалдааг дэмжих форум”-ын дээд түвшний чуулганд оролцож байгаа хүндэт зочид, төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. …
-
12 September
Автомашингүй өдрөөр Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул, Туул голын сав газрын …
-
12 September
Биата Транкманыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Улаанбаатар хот хоёрын хооронд 2016 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотноо нутагшуулах нь” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцов. Мөн өнөөдрийн уулзалтаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин …
-
12 September
“Токио-2020” Олимпийн наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл-Амазонка” ХХК хийж гүйцэтгэнэ
Дэлхийн улс орнууд спортоор дамжуулан өөрийн улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж түүнийг бизнесийн зорилгоор ашиглаж эдийн засгаа дэмждэг билээ. Харин манай улс өнөөг хүртэл тэрхүү өнгө төрхөө тодорхойлоогүй байна. Монгол Улсын Засгийн Газраас дэвшүүлсэн “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 2019 оны 59 дүгээр тогтоолыг баталж, “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарласантай холбогдуулан, спортын амжилт гаргаж буй Монгол Улсын Үндэсний …
-
12 September
Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намыг улсын бүртгэлд бүртгэлээ
Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл буюу ШИНЭ намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай асуудлыг өнөөдөр Улсын дээд шүүхээр хянан хэлэлцжээ. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна. Ийнхүү ШИНЭ нам нь албан …
-
12 September
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг зарлалаа
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг зохион байгуулах болсон талаараа өнөөдөр тус газрын орлогч дарга Н.Мандуул, НГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул “Уг аяныг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. 2018 онд “Би хариуцлагатай аав ээж” аяныг 2018.04.01-07.01 хүртэлх …
-
12 September
Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан байгууллагуудыг хүлээн авч уулзан тусгай зөвшөөрөл олгох тухай хуралдлаа. Батлан хамгаалах жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв, Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалтын хоёр дугаар анги, Биокомбинат Улсын төсөвт үйлдвэрийн газар, “Монгол Эко мах” ХХК, …
-
12 September
ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг суллах, ЗТЯ-ны газрын даргыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарлаа
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос ирсэн хоёр саналыг өнөөдөр хэлэлцжээ. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Д.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирсэнийг хэвээр баталж шийдвэрлэлээ. Харин Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, …
-
12 September
Жүжигчин Б.Ганчимэг “Waiting for the Barbarians” киноны гол дүрд тогложээ
Венецийн кино наадам өнгөрсөн долоо хоногт 76 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Кино наадмын үеэр алдарт жүжигчин Жони Деффийн продюсероор нь ажилласан “Waiting for barbarians” киног анх удаа үзэгчдийн хүртээл болгожээ. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн уг кинонд Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Гүрсэд дүр бүтээснийг бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл