virtual

September, 2019

  • 13 September

    “Царцаа Намжил” жүжиг “Байкалский Талисман” наадмаас үзэгчдийн таашаал хүртсэн жүжгээр шалгарлаа

    Улсын Драмын Эрдмийн театрын 15 уран бүтээлчдийн баг, бүрэлдэхүүн Эрхүү хотын А.Вампиловын нэрэмжит Драмын театраас зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн жүжгийн “Байкалский Талисман” анхдугаар наадамд “Царцаа Намжил” хүүхдийн жүжгээр амжилттай оролцоод ирлээ. Харилцан туршлага солилцох зорилготой тус наадамд таван улсын есөн театрын 10 жүжиг оролцлоо. Уралдаант наадам биш хэдий ч үзэгчдээс санал асуулга авч оноогоор дүгнэн нэг жүжигт наадмын билэг …

  • 13 September

    “Автомашингүй өдөр”–ийн үеэр нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлт орно

    Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний  Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их …

  • 13 September

    “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд болно

    Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ. Хоёр улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр арав дахь удаагаа зохион байгуулагдах тус наадам энэ жил “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдах аж. Наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа …

  • 13 September

    Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчилнэ

    Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 05 албан даалгаврын хүрээнд барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” гарын авлагыг эмхтгэж  гаргасан байна. Уг …

  • 13 September

    Видео: У.Хүрэлсүх: Ажлаа хийж чадахгүй бол бүгдээрээ Монголын төрөөс зайлцгаа

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, тэдний хийсэн зураг төсөл, макеттай танилцлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний Урлагийн Их театрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг , дэд сайд Г. Ганбаяр болон Чингис хааны музейн архитекторуудад хатуухан үг хэлж тэдний хийж гүйцэтгэж байгаа ажлыг шүүмжлэлээ. Ерөнхий сайд …

  • 13 September

    “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол практикийн бага хурал болж байна

    Олон улсын ардчиллын өдөр /2019.09.13-15/ тохиож байна. Ардчилсан намын санаачилгаар энэ сарын 13-15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж буй билээ. Ойн өдрийг тохиолдуулан  “Ардчиллын замаар 30 жил – Ардчилал бидэнд юу өгсөн бэ” онол практикийн бага хурал, Сүхбаатарын талбайд “Ардчиллын түүх боть-I” номын нээлт, фүүд фестиваль, ховор автомашины үзэсгэлэн, “Big Laser show”, рок поп, хип хоп уран бүтээлчдийн тоглолт болох юм. Ойн …

  • 13 September

    З.Цэрэндорж: Сайжруулсан шахмал түлшний талаар ташаа мэдээлэл тараасан хүмүүсийг шалгуулна

    “Тавантолгой түлш” компанийн ажилтнууд өнөөдөр /2019.9.13/ мэдээлэл хийлээ. Тус үйлдвэрлэлийн албаны инженер З.Цэрэндорж “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл их гараад байна. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээгүй мөртлөө, хэрэглэж үзсэн мэтээр зохион байгуулалтайгаар энэ бүтээгдэхүүний талаар худлаа мэдээлэл тарааж байгаад зүгээр суухгүй. Манай бүтээгдэхүүн бүх зууханд туршигдаад батлагдсан түлш. Сайжруулсан түлш илчгүй, тортог ихтэй, үнс их гардаг гэдэг мэдээлэл нь ташаа юм. Бүтэн …

  • 13 September

    Какүрюү М.Ананд унаж “Аки” башёг Такакейшо Окиноүми нар тэргүүлж эхэллээ

    Японы Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башё болж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд их аварга Какүрюү М.Ананд Асаноямад ялагдаж, дөрвөн даваа, нэг унаатай боллоо. Какүрюүгийн хувьд өчигдрөөс эхлэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжлээ. Аки башёг сэкивакэ Такакейшо, Окиноүми нар таван даваатай тэргүүлж эхэллээ. Том цолтой бөчүүдээс озэки/арслан/ Гоэйдо дөрвөн даваатай болсон бол озэки Точиношин …

  • 13 September

    Цэцийн дунд суудлын хуралдаан болно

    Энэ сарын 20-ны өдөр болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Дээрх хуулийн зохицуулалтаар захиргааны байгууллага хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар хуульчилжээ.Энэ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн …

  • 13 September

    Ням гарагт захууд амарна

    Есдүгээр сарын 15-ны Ням гарагт нийслэлд автомашингүй өдөр болно. Автомашингүй өдрөөр дараах чиглэлийн замууд 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм байна. Жанжин Сүхбаатарын талбай Сөүлийн гудамж Партизаны гудамж Чоймболын гудамж Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар Төмөрчний гудамж Гэсэр сүмийн уулзвар Самбуугийн гудамж Анкарагийн гудамж Бага тойруу Бээжингийн гудамж Токиогийн гудамж Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам Энхтайваны …

  • 13 September

    Г.Занданшатар: Цэгцлэх цаг ирж цэгцрэх хөдөлгөөн эрчээ авч байна

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм хүндэт иргэд ээ, Та бүхэндээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. 1990 оны бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр байнгын ажиллагаатай анхны парламент- Улсын Бага Хурал байгуулагдаж, есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан …

  • 13 September

    Нийслэлийн салбар комиссын II дугаар хурал боллоо

    “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах нийслэлийн салбар комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд салбар комиссын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч, гишүүд оролцлоо.  “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн бэлтгэл ажлын хүрээнд  нийслэлийн салбар комиссын хийж хэрэгжүүлсэн ажлын явц, өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын …

  • 13 September

    Э.Содномпилжээ Дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

    Монголын Пауэрлифтингийн Нэгдсэн холбооноос Хэвтээ шахалтын хэрэглэлтэй болон хэрэглэлгүй төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. “Холидэйн Инн Улаанбаатар” зочид буудалд есдүгээр сарын 9-12-ны өдрүүдэд болсон тэмцээний үеэр залуучууд, насанд хүрэгчид болон мастерс ангиллын тивийн аваргууд тодорсон. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хэрэглэлгүй төрлийн Азийн аваргууд тодорч шилдгүүдээ тодрууллаа. “Рио 2016” Паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн …

  • 13 September

    Мэндчилгээ

    Дэлхийн ардчиллын өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жилийн ойгоо тэмдэглэж байна. Иргэний оролцоо төвтэй төрийн ардчилсан тогтолцоо, чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн эдийн засаг, соёлын шинэ тутам хэв загварыг хүлээн авсан нээлттэй нийгэм, олон тулгуурт гадаад хамтын ажиллагааг 1992 онд баталсан Үндсэн хуулиар тунхаглан зарласан билээ. Улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, Бүгд найрамдах төрт засгаа …

  • 13 September

    УИХ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэнэ

    УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 2019 оны гуравдугаар сарын 6-нд “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Улс орны эдийн засаг санхүүгийн асуудалд нэн чухал “Эрдэнэт” үйлдвэрт гарсан маргаантай асуудалтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан” хэмээн тайлбарлаж …