Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай уулзаж, тэдний хийсэн зураг төсөл, макеттай танилцлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний Урлагийн Их театрын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг , дэд сайд Г. Ганбаяр болон Чингис хааны музейн архитекторуудад хатуухан үг хэлж тэдний хийж гүйцэтгэж байгаа ажлыг шүүмжлэлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Та нар ажлаа хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол бүгд ажлаа өгөөд, зайлцгаа. Би музейн тухай асуудлыг хэдэн сард анх ярьсан билээ, Г. Ганбаяр аа. Чи хэлээдэх дээ. Ноднингийн арваннэгдүгээр сард энэ асуудлыг би ярьсан. Хөрөнгө мөнгө, зураг төслийг нь гаргаж өгсөн. Одоо хийсэн юм чинь хаана байна, Ё.Баатарбилэг ээ. Чадахгүй бол бүгд зайлцгаа. Мэдлэг, боловсролтой, төрдөө зүтгэх хүсэлтэй, сэтгэлтэй зөндөө олон залуус гудамжинд алхаж явна. Битгий энд буг болоод суугаад бай. Битгий ингэж хүн доромжилж бай. Төрийн ордонд тавьсан макетаа хар. Арван жилийн хүүхэд ч тийм юм хийхгүй.
Хүн хараад ойлгохоор “Чингис хааны музей” шиг эвтэйхэн юм хийчхэж чадахгүй байна уу. Төсөл хөтөлбөрүүдийг ингэж удирдах юм уу, Г.Ганбаяр аа, Ё.Баатарбилэг ээ, Г.Ганбаяр аа та нарт олон сануулж байгаа шүү. Монгол Улсын хөгжилд битгий садаа бол. Та нараар Монгол Улс дутахгүй” гэдгийг хэлэв.
Г.Нараа