virtual

September, 2019

  • 7 September

    Нээлтийн фото: Залуу хосуудын заавал үзэх жүжиг “Надтай Үлдээч”

    Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн энэ оны гурав дахь шинэ уран бүтээл болох зохиолч О.Элбэгтөгсийн зохиол, залуу найруулагч MУСТА А.Чингүний “Надтай Үлдээч” уянгын драмын жүжиг өчигдөр /2019.09.06/ Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Улсын Драмын Эрдмийн театрын Уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л. Дэмидбаатар, Монгол …

  • 7 September

    Өнөөдөр хоёр дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны есдүгээр сарын 7-ны Бямба гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, …

  • 7 September

    Хийморийн дарцаг хатгахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 7. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 9. Санчир гараг. Гар одтой, гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 7 September

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар сэрүүн байна. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын …

  • 6 September

    Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулав

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16 квт/цаг-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг цахилгаан, дулаан хангамжаар халаах ажлын явцын тухай хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ ажлын хүрээнд халаалтын зуухны судалгааг эцэслэн гаргасан, нийслэлийн төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж …

  • 6 September

    “Үдийн цай”-ны хүнсийг зориулалтын бус саваар зөөж байсан зөрчил илэрчээ

    Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн 84 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт нийлүүлж байсан таргийг барилгын материалын саванд хийж зөөвөрлөсөн, тээвэрлэж байгаа тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн 84 дүгээр сургуульд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрсэн. Тиймээс ашиглаж байсан сав болон таргийг шинжлүүлэхээр лабораторид өглөө. Энэ нь Хүнсний аюулгүй …

  • 6 September

    Фото: “Батцагаан цогчин дуган” нээлтээ хийлээ

    Аргын тооллын 2019 оны 09 дүгээр сарын 06, Билгийн тооллын Намрын илүү тэргүүн сарын шинийн наймны энэ өдөр Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Батцагаан цогчин дуганыг ашиглалтад оруулж, сүсэгтэн олондоо үйлчлэхээр нээлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон зарим УИХ-ын гишүүд оролцож, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр …

  • 6 September

    Газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрнэ

    Энэ сарын 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас орж, 8-9-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа. -2019 оны есдүгээр сарын 6-ны 20:00 цагаас 7-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ- Улаанбаатар хот: Шөнөдөө үүлэрхэг бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө …

  • 6 September

    Самар бэлтгэх, зарах, экспортлохыг 2020 оны 9 дүгээр сар хүртэл хоригложээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/463 дугаар тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ. Ингэхдээ зөвхөн Баян-Өлгий, аймгийн Цэнгэл сум, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ойн сангаас  хус модны самарыг зөвхөн ахуйн зориулалтаар бэлтгэж ашиглахыг зөвшөөрсөн байна. Харин бусад аймаг, сумдын ойн сангаас хуш модны …

  • 6 September

    Ж.Тогтохбаяр: Батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байгаа

    Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний нэг бол Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил юм. Гүүрэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, есдүгээр сарын 16-ны өдөрт багтааж эхний хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. …

  • 6 September

    Д.Эрдэнэбат: Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

    УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын даргад Үндсэн хуульд  оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн тогтоолын төсөл өргөн барьлаа. Энэ талаар  УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ тогтоолын төслийг өргөн барьсан учир шалтгааныг манай олон нийт ойлгож байгаа байх. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн зөвшилцөл хэлэлцүүлэгийн явцад Ардчилсан намын зарчмын …

  • 6 September

    AТГ-аас сахилгын шийтгэл хүртсэн албан тушаалтнуудыг нийтэд ил болголоо

    Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудаст “Сахилгын шийтгэл” хэмээх шинэ цэс үүсгэв. “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ын 4.2-т зааснаар Авлигатай тэмцэх газар сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийн нэгдсэн сан үүсгэн ажиллаж байна. Сангийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байх үүднээс Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудсанд “Сахилгын шийтгэл” хэмээх шинэ …

  • 6 September

    Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчлэн НИТХ-д өргөн барихаар боллоо

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор оршуулгын үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн журмыг нэгтгэж “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ыг баталсан байдаг. Уг журмаар тулгамдсан асуудлыг шийдэхээр …

  • 6 September

    Хонг Конг руу зорчих Монгол иргэдийн анхааралд

    Хонг Конгт 2019 оны 6 дугаар сараас эхлэн өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөн намжихгүй байгаа бөгөөд олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс үзэхэд ирэх өдрүүдэд дараах газруудад эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж болзошгүй байна. Үүнд: 9 дүгээр сарын 7 Хонг Конгийн олон улсын нисэх буудал 9 дүгээр сарын 8 Central-Edinburgh, АНУ-ын ЕКГ 9 дүгээр сарын 9 Choi Yuen Estate Theatre, Sheung Shui 9 …

  • 6 September

    Энэ амралтын өдрүүдэд “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээн болно

    Монголын морин харвааны холбооноос “Хийморь” морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 7, 8-нд “Чингис хааны хүрээ жуулчны бааз”-д зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Морин харвааны Дэлхийн аварга Э.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Монголын морин харвааны холбооны ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү “Тэмцээнд дэлхийн олон …