virtual

August, 2019

  • 15 August

    Найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 15. Бархасвадь гараг. Тооно одтой, найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр. Наран 5 цаг 47 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. 20:30 цагт сар тэргэл болно. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …

  • 14 August

    Ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг шинэчлэх төслийг дэмжихээ илэрхийллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, тээвэрчдийн гудамжны хойно, давхрын 17,18,20-р байрны төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК болон тус байршилд 13,14,15,16-р байрны төсөл хэрэгжүүлэгч “Алтан Трейд” ХХК-ны …

  • 14 August

    Б.Жавхланбаяр: Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хуралд 49 оролцогч оролцож байна

    Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.08.14/ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр /2019.08.14/ Төв аймгийн сум дундын шүүхийн Тамгын …

  • 14 August

    Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргана

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад бүрэн авлаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталлаа. Энэ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482,37 га газар …

  • 14 August

    Гадаадын иргэн, харьяатын газар Ш.Эрдэнэбатын тавин насны ойгоор хүндэтгэл үзүүлэв

    Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа тавин насны ойгоор хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулдаг уламжлалтай. Энэ удаад Захиргаа,удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэбатын тавин насны тэмдэглэлт ой тохиож буйтай холбогдуулан байгууллагын дэд дарга Д.Түвшинтөр хүндэтгэл үзүүлэн мөнгөн аяга, дурсгалын зүйл гардууллаа. Ш. Эрдэнэбат нь улсад 32 жил, үүнээс Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаадын иргэн, …

  • 14 August

    Нарантуул худалдааны төвийн хойд талын автозамын хөдөлгөөнийг түр хаана

    Нийслэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний түгээлтийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор 35000В-н агаарын шугамын цахилгааны утсыг 2019 оны наймдугаар сарын 1-ны өдрийн 06:00 цагаас наймдугаар сарын 18-ны өдрийн 00:00 цаг хүртэл, 23-ны өдрийн 06:00 цагаас 24-ний өдрийн 00:00 цаг хүртэл шинэчлэн солих ажлын хүрээнд БЗД-ийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн хойд …

  • 14 August

    Монголын кино уран бүтээлчид Локарно олон улсын кино наадамд оролцож байна

    Швейцарын Холбооны Улсын Локарно хотноо 2019 оны наймдугаар сарын 7-17-ний өдрүүдэд  72 дахь удаагийн Локарно олон улсын кино наадам болж байна. Энэхүү наадамд Монголын кино уран бүтээлчид оролцож байгаа юм. Локарно кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал хатагтай Софи Бурдон нь 2018 оны 10-р  сард болсон “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож, манай кино уран бүтээлчдэд зориулсан сургалтыг удирдан явуулах үеэрээ 2019-2021 …

  • 14 August

    Авто замыг гурван бүсэд хуваахыг иргэд дэмжээгүй тул хойшлууллаа

    Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хотын төвийг “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл бүсчлэлд хуваах талаар санал асуулгад оролцсон нийслэлийн иргэдийн 64 хувь нь дэмжээгүй тул тодорхой хугацаагаар хойшлуулахаар болсон талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өнгөрсөн долдугаар сарын 23-ний өдөр мэдээлэл хийх …

  • 14 August

    “Сауд гоби коэл транс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтад авчээ

    Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговь аймгийн Гурван тэс сумд өчигдөр очиж “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг танилцуулж, үйл ажиллагааг зогсоолоо гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус байгууллагад ашиглаж байсан тоног …

  • 14 August

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар сонсож, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, “Сонгино” дэд станцын барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Наймдугаар сарын 10-ны байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг салбарынхан өгч байна. Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, эх үүсвэрийн нөөцийг бий …

  • 14 August

    Ё.Баатарбилэг: Гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлнө

    Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургалтын төлбөрийн зээл чөлөөлөлт болон багц асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Зээлийн сангаас дотоод, гадаадын их дээд сургуулиудад суралцагчдад зээл олгодог. Сантай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Боловсролын зээлийн санд 13 мянга гаруй хүний диплом хадгалагдаж байна. Энэ асуудал …

  • 14 August

    Нийтийн тээврийн үйлчилгээний автобуснуудад явуулын оношилгоо хийж байна

    Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааны тортогжилтын хэмжээг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас явуулын оношилгооны багажаар хэмжих шалгалтыг 2019 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс шугам замд хийж эхлээд байна. Эхний хоёр өдрийн байдлаар нийтийн тээврийн 13 компанийн их багтаамжийн 69 автобус шалгалтад хамрагдсан бөгөөд утааны тортогжилтын хэмжээ стандартын үзүүлэлтээс их байсан зөрчлүүдэд Автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, …

  • 14 August

    ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав. Уулзалтаар хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Элчин сайд Филип Малон “Манай хоёр …

  • 14 August

    Н.Цэрэнбат: Сайд нараас бүрдсэн ажлын хэсэг ашигт малтмалын лицензүүдийг шалгана

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгалийн нөөц газрыг шинэчлэн тогтоох тухай тогтоол батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай 2017 оны гуравдугаар сарын 15-ны 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153482.37 га газраар өргөтгөн нийт 896540.37 га газрыг байгалийн …

  • 14 August

    Хилээр 509 кг чулуу гаргахыг завджээ

    Гаалийн ерөнхий газар /ГЕГ/ энэ  сарын 08-ны өдрийн 14.30 цагт Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол улсын иргэн  А  “Т” ХХК-ны 2302 ӨМҮ улсын дугаартай Фотон маркын авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний чулуу гаргахыг завджээ. Чулуунуудыг чиргүүлэн дэх нүүрсэн дундаа нуусан байжээ. Нийтдээ 17 шуудайнд 509 кг чулуу бэлтгэн нуун гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар …