virtual

August, 2019

  • 13 August

    “Цагдаагийн олимп”-оос Х.Батхишиг, С.Батгал нар алтан медаль хүртлээ

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сычуань мужийн Чендү хотод зохион байгуулагдаж буй “Цагдаагийн олимп”-д манай улсын цагдаа, дотоодын цэргийн баг, тамирчид оролцож байгаа билээ. Тэгвэл энэ сарын 11-ний өдөр жүдо бөхийн эмэгтэй 78кг жинд МУГТ, Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн офицер, цагдаагийн дэд хурандаа Х.Батхишиг, эрэгтэй 66кг жинд ОУХМ, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал нар барилдаж тус тус алтан медаль, …

  • 13 August

    Элэгний хорт хавдрыг эмчлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.08.12) АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Я.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт болон “Элэг бүтэн …

  • 13 August

    АН: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд тусгах ёстой

    Ардчилсан намын зөвлөл ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл болон Дархан, Налайхын замын ажлын гүйцэтгэлийн тухай хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Сүүлийн үед бүгд л “Үндсэн хуулийн өөрчлөлт” гэж шуураад нийгэм, цаг үеийн асуудлуудыг орхиод байна. Тухайлбал, Дархан болон Налайхын замын бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг салбарын …

  • 13 August

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

    Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа …

  • 13 August

    Монголоос европын бүх чиглэлийн галт тэрэгний тасалбар захиалан авах боломжтой боллоо

    ОХУ-ын орон нутгийн бүх чиглэлд болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ улсууд, Европын орнууд, хятадын зарим хотууд руу аялах зорчигчийн галт тэрэгний ирэх, буцах тасалбарыг УБТЗ-ын Зорчигч тээврийн Тасалбарын төвөөс худалдан авах боломжтой боллоо. Та захиалгаа 21-242471 утсаар өгөх боломжтойгоос гадна биечлэн ирж захиалж болно.

  • 13 August

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр солонгос хоолны фестиваль, “K-POP” бүжгийн тэмцээн болно

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран “Солонгосын 7 хоног” арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй.  Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн …

  • 13 August

    Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

    Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас эхлэх тарваган тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд: Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж: Усны осол, үерийн аюулаас урдчилан сэргийлэх …

  • 13 August

    “Азийн төлөөх Боао форум”-д Бан Ги Мүн оролцоно

    Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны …

  • 13 August

    АТГ түрээсийн орон сууцны шалгаруулалтыг ил тод явуулах зөвлөмж хүргүүлжээ

    Авлигатай тэмцэх газраас түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавих боломж бүрдүүлэн ажиллахыг хотын даргад зөвлөлөө. Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас дээрх үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах талаар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг …

  • 13 August

    “Гэртээ ганцаараа” киноны шинэ ангийг хийхээр болжээ

    “Уолт Диснэй” компани  нь хүүхэд багачууд төдийгүй томчуудын ч үзэх дуртай “Гэртээ ганцаараа” болон “Музейд өнгөрүүлсэн шөнө”, “Бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл” зэрэг кинонуудын шинэ хувилбарыг хийхээр болсноо мэдэгдсэн байна. Анх 1990 онд нээлтээ хийж байсан “Гэртээ ганцаараа” цуврал нь гарсан жилээсээ эхлээд өнөөг хүртэл шинэ оны баяраар хүүхэд багачуудын догдлон үздэг шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Түүнчлэн “Оддын дайн” цуврал кино, …

  • 13 August

    “Солонгосын 7 хоног” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран “Солонгосын 7 хоног” арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй. Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн …

  • 13 August

    “Альтернатив” Х. Отгоо пянзны баяраа хийнэ

    “Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон уран бүтээлээрээ олны танил болсон “Альтернатив” Х.Отгоо дөрвөн хүүхдийн ээж болж, уран бүтээлээ түр завсарлаад байсан билээ.Тэгвэл дуучин бүсгүй уран бүтээлдээ эргэн ирж, анхны бие даасан пянзны баяраа энэ сарын 17-нд “Vinyl lounge”-д хийх гэж байна. “Альтернатив” Отгоогийн шинэ пянзанд сонсогчдын сайн мэдэх хит дуунуудаа шинэ найруулга дуугаралттайгаар оруулахаас гадна орчин үеийн …

  • 13 August

    “Зуслан” аппликэйшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй

    Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ. Уг аппликэйшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид “Зуслан” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгахад болох юм. “Мэдээ, мэдээлэл” цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол …

  • 13 August

    “Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардууллаа

    Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны долоодугаар сарын 06-16-ны өдрүүдэд 5,000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Тус уралдааныг 2019 оны долоодугаар сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 13 August

    Бусан хотын эмч нар СХД-ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна

    БНСУ-ын Бусан, Улаанбаатар хотуудын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар “Айр Бусан” компанийн төлөөллийг УИХ-ын гишүүн Н.Учрал 2016 оны наймдугаар сард хүлээн авч уулзан Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр болсон байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдэд чиглэсэн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгээр дамжуулан тэдний эрүүл мэндийн орчин нөхцлийг сайжруулж амьдралын ая тухыг дээшлүүлэх ажлууд …