virtual

July, 2019

  • 31 July

    Х.Баттулга: Монгол-Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нөөц бололцоо байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.07.30/ АНУ-ын Вашингтон хотод хүрэлцэн очиж, тус улсын Стратеги, олон улсын судалгааны төвд зочиллоо. Энэ төв нь 1962 онд Вашингтон хотноо байгуулагдсан бөгөөд батлан хамгаалах, эдийн засаг, бүс нутгийн интеграцчлал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийдэг дэлхийн тэргүүлэх олон улсын судалгааны хүрээлэнгүүдийн нэг юм. Мөн төв нь дэлхий дахинд өрнөж буй үйл явдлын …

  • 31 July

    Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Хан-Уул 11:00-18:00 цагт  11-р хороо Санжааз, Сутайн гоёл ХХК-ууд, АОС, Мал эмнэлгийн хүрээлэн, 32-р сургууль, МУ-ын ҮХЦ болон эдгээрийн ойр орчмоор Сонгино-хайрхан 11:00-18:00 цагт 20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, Төмөр зам, Алтандорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ …

  • 31 July

    Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, өдөртөө ихэнх нутгаар дулаарна.   2019 оны долоодугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил¬сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан …

  • 31 July

    Шарагчин могой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 31. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 29. Буд гараг. Найралт эх одтой, таван шар мэнгэтэй, шарагчин могой өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Шороо Наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 30 July

    “Олон улсын цэргийн наадам”-ын морин цэргийн уралдааныг анх удаа зохион байгуулна

    ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам” энэ жил 10 улсын нутаг дэвсгэрт 38 төрлөөр ирэх сарын 3-10-нд явагдах гэж байна. Зохион байгуулагч гол орон ОХУ-ын газар нутагт 16 уралдаан (14 полигонд), хамтран зохион байгуулагч 9 улсын (Монгол, БНХАУ, БНЭУ, Азербайжан, Армен, Беларусь, Иран, Казахстан, Узбекистан) газар нутагт 16 уралдаан явагдана. Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний …

  • 30 July

    Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа маргааш болно

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарт хурлын зааланд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт нээлттэй явагдах ба дараах газруудыг худалдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны …

  • 30 July

    Улаанбаатар хотын соёлын өвийг сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтарна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкмантай уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын соёлын өвийг сэргээн засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн дагуул хотуудыг байгуулах тал дээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүм, Ботаникийн цэцэрлэгээс Их хөлгөний Долмалин хийд хүртэлх орчин болон Дамбадаржаалин хийд, Хамбын овооноос Гүнжийн нуур хүртэлх орчин, …

  • 30 July

    Т. Баярхүү: Авлигын нөхцөл байдлыг бодитоор харуулах гэж бичлэгийг олон нийтэд цацсан

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс олны анхаарал татаад буй зарим хэргийн  талаар тодрууллаа. -Авлигатай тэмцэх газраас АТҮТ болон МХЕГ-ын хэлтсийн дарга нарын авлига авсан бичлэгийг өчигдөр /2019.07.29/ олон нийтэд цацсан.Бичлэгийг олон нийтэд ил болгосон цаад шалтгаан нь юу вэ? -Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх …

  • 30 July

    Өсвөр үеийн дэлхийн аварга эхэллээ

    Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр  эхэллээ. Тэмцээн ирэх сарын 4-нийг хүртэл Болгарын нийслэл Софигийн “Arena Armeec Sport Hall” ордонд болно. Хөвгүүдийн 25, охидын 13 дахь удаагийн тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор Баянхонгор аймаг, “Женко”, “Хасу Мегастарс” клубын 11 тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна.

  • 30 July

    Нийслэл хотод “Морьт эргүүл” ажиллаж байна

    Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбоотой голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтууран гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэл хотод “Морьт эргүүл” ажиллаж байна. Мөн жуулчны идэвхтэй улирал эхэлсэнтэй холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны …

  • 30 July

    Дарханы чиглэлийн түр замд халтиргаа, эвдрэл үүссэн тул анхаарал болгоомжтой зорчино уу

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж байгаагийн улмаас орон нутгийн замд халтиргаа үүсэж, зам эвдрэх тохиолдлууд гарчээ. Тухайлбал, Дарханы зам засвартай холбоотойгоор замуудыг хэсэгчлэн хааж, түр замыг гаргасан. Гэвч олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас түр замд гулгаа, халтиргаа ихээр үүсэж, эвдрэл ихтэй байгаа аж. Тиймээс жолооч нарыг техникийн бүрэн бүтэн байдлаа хангах, болзошгүй үед ашиглах хэрэгслийг авч явах, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой …

  • 30 July

    Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна

    Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр наймдугаар сард агаарын температурын сарын дундаж ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Энэ сард Увс аймгийн зүүн, Завхан аймгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Архангай, Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим …

  • 30 July

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэг сар дадлагаар ажиллах боломжтой

    Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын байдлаар дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа 6929 ажилгүй иргэд байгаагийн олонх нь оюутан залуус аж. Их, дээд сургууль төгсөөд ажил хайж байгаа оюутнууд болон зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх хүсэл сонирхолтой оюутан залууст туршлага олгох үүднээс НЗДТГ–ын даргын тушаалаар “Туршлага 1 сар” аяныг эхлүүлэхээр боллоо. Төрийн албанд ажилд орохын тулд ажлын …

  • 30 July

    Төөрсөн таван настай хүүг эсэн мэнд олжээ

    Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн “Түрүүний булаг” гэдэг газраас тус сумын харьяат малчин А нь тав болон дөрвөн настай хоёр хүүг 28-ны өдөр гэр рүүгээ явуулахад хүүхдүүд замдаа төөрчээ. ”Түрүүний булаг”-аас гэр хүртэл 300 метрийн зайтай бөгөөд энэ сарын 28-ны өдрийн 18:00 цагийн орчим дөрвөн настай хүү ганцаараа явж байхад нь нутгийн хүн олж, гэрт нь хүргэж өгсөн байна. Харин таван настай хүү “У” нь “Түрүүний булаг”-аас ээжийнхээ араас яваад сураггүй алга болсон тухай …

  • 30 July

    Ц. Баттөрийн “Энгүй” үзэсгэлэн “Art Space 976+” арт галерейд дэлгэгдэж байна

    Авьяаслаг уран бүтээлч Цэдэнпилийн Баттөрийн “Энгүй” нэртэй бие даасан үзэсгэлэн зургадугаар сарын 25-наас наймдугаар сарын 6-ны өдөр хүртэл “Art Space 976+” арт галерейд гарч байна. “Энгүй” үзэсгэлэнд орчин үеийн 13 эмэгтэйн хөрөг зургийг дэлгэн үзүүлсэн бөгөөд тэдгээрийг 20-р зууны эхэн үеэс өмнөх цаг үеийн хүмүүс мэтээр дүрсэлжээ. Уран бүтээлч Ц.Баттөр нь арав гаруй жилийн туршид хүн ба байгалийн нарийн шүтэлцээг …