БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанаас Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын залуу уран бүтээлч, бүжигчин Б.Эрдэнэбаяр тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр этник бүжгийн төрөлд украин үндэсний бүжгээр оролцож, нэгдүгээр байранд орсон байна. Бүжигчин Б.Эрдэнэбаяр Олон улсын бүжигчдийн уралдааны талаар ярихдаа “БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн XVI …
virtual
July, 2019
-
31 July
АН: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар биш ард нийтийн санал асуулгаар баталгаажих ёстой
Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.07.31/ мэдээлэл хийлээ.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж, Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд мэдэгдэл хүргүүлж байгаа юм байна. Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат ” Ардчилсан намын зүгээс Үндсэн …
-
31 July
Дөрвөн настай хүүгээ хэвтэрт ортол нь зодсон Б.Тодзаяад 10 жилийн хорих ял оноов
Дөрвөн настай хүүгээ хэвтэрт ортол нь зодсон эцэг Б.Тодзаяад холбогдох шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноов. Тодруулбал, иргэн Б.Тодзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг ашиглан, бага насны хүүхэд байсныг мэдсээр байж хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Тиймээс иргэн Б.Тодзаяад Эрүүгийн хуулийн тусгай …
-
31 July
А.Даваажаргал: Өлсгөлөн зарласан багш нарт 200 байрны квот өгөхгүй
“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” ТББ-аас “Буян Ухаа 2” хороололын 972 айлын түрээсийн орон сууцнаас 200 орон сууцыг багш нарт олгох ёстой гэсэн шаардлагыг тавьж өлсгөлөн зарлаад байсан. Тэгвэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “НОСК-аас 200 байрны квотыг олгохоор болж, тус төрийн бус байгууллагаас зарласан өлсгөлөн зогссон” гэсэн утга бүхий мэдээлэл гарч эхэлсэн. Мэдээллийн нягтлан шалгахаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн …
-
31 July
“Богдхан уулын трейл 2019” гүйлтийн тэмцээнд 10 гаруй орны тамирчид өрсөлдлөө
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран энэ сарын 28-ны өдөр Богдхан ууланд “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг 64, 21, 10 км-ийн зайд зохион байгууллаа. Олон улсын трейл раннинг холбоо /ITRA/ болон “Азийн трейл мастер” холбоонуудын гишүүн болох уг тэмцээнд амжилттай оролцсон …
-
31 July
Дэлхийн Банкнаас Монгол Улсын бодлогын шинэчлэлийг дэмжиж, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа
Дэлхийн Банкнаас Монгол Улсын бодлогын шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, 100 сая ам.долларын санхүүжилтийг баталсан байна. Энэ тухай Дэлхийн Банкнаас ирүүлсэн хэвлэлийн мэдээг бүрэн эхээр нь хүргэж байна. ВАШИНГТОН ХОТ, 2019 оны 7-р сарын 30 Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл Монгол улс эдийн засгаа улам тогтворжуулж, цаашид илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр дахь удаагийн санхүүжилт болох …
-
31 July
Түүхий нүүрс түлсэн зөрчилд арга хэмжээ ногдуулжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах “Дорнын Илч” ХХК түүхий нүүрс түлж, агаар орчны бохирдол үүсгэж байсан зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Улмаар Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллажээ. …
-
31 July
Засгийн газрын хуралдаан болохгүй
Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гаригт хуваарийн дагуу хуралддаг ч өнөөдөр /2019.07.31/ хуралдахгүй. Учир нь сайд нар гадаад, дотоодын томилолттой байгаа учраас энэ удаад хуралдахгүй юм байна. УИХ-ын үйл ажиллагаа наймдугаар сарын 10-н хүртэл түр хугацаагаар завсарлаад буй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх дэд хороод, Ерөнхийлөгчийн санал болон бусад саналуудыг нэгтгэх, боловсруулж байгаа юм.
-
31 July
Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа ДАШТ-ийг өнжинө
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд Японы Токио хотод болно. Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн хэрхэн бүрдэх нь анхаарал татаж байсан. Энэ жил Токиог зорих бөхчүүдийн нэрс өнгөрөгч сард тодорсон. ДАШТ-ийг “Рио 2016” Олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа өнжиж байгаа. Түүний хувьд өөрийн хүсэлтээр Токиог зорих багт багтаагүй бөгөөд албан …
-
31 July
Өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой “Боржигон” наадам боллоо
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Цэрдгэрийн ухаа” хэмээх газарт Дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, Монголын өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам Говьсүмбэр аймгийн ЗДТГ-тай хамтран 2019 оны долдугаар сарын 26-28-ны өдрүүдэд “Боржигин-2019” наадмыг зохион байгууллаа. Боржигин өв соёлын арга хэмжээнд нийт таван аймгийн 12 сумын 280 гаруй соёлын биет болон биет бус өвийг өвлөн тээгчид оролцсон юм. …
-
31 July
“Токио 2020” зуны олимпын медалийг танилцуулав
Токио хотноо болох 2020 оны Олимпын наадмыг зохион байгуулагчид медалийн загварыг танилцууллаа. Олимпын медалийн гэрэл зураг, видео бичлэгийг 2020 оны олимпын наадмыг зохион байгуулах хорооны албан ёсны вэб сайтад Японы нийслэлд тэмцээн эхлэхээс яг нэг жилийн өмнө нийтэлсэн байна. Медалийн нүүрэн талд 1896 онд анхны олимпын наадмыг зохион байгуулсан эртний Грекийн ялалтын бурхан Ника мөн Панатиниакос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлсэн бол ар талд нь таван …
-
31 July
Ус ашиглалттай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгоно
Нийслэлийн нутаг дэвсгэрт өрөмдмөл худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйлчилгээг усны нөөц, ашиглалтын төвшинтэй уялдуулан нутаг дэвсгэрээр ялгавартай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 30-ны өдрийн А/756 дугаар захирамжаар байгуулсан байна. Ажлын хэсэгт БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, Туул голын сав газрын …
-
31 July
Төгсбаатар: ELMONGOL платформ нь таныг хятадын зах зээлтэй холбох гүүр болно
Хоёр том гүрний дунд оршиж байгаа Монголчууд бид ОХУ, БНХАУ хоёртой бизнес, наймаа арилжаагаа өргөжүүлж амьдарсаар олон жил өнгөрч байна. БНХАУ-ын хилийн боомтоор нэвтрэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон үзүүлэлт бий. Монголчууд бид хэдэн зууны тэртээ тасран цагийн мууд автан салж одсон Өвөрмонголчуудынхаа талаар тааруухан бодолтой нь үнэн билээ. Гэвч Монгол гэх нэгэн нэрийн дор үсэрсэн цус, тасарсан мах …
-
31 July
Улсын хэмжээнд он гарсаар 50 суманд ой, хээрийн түймэр гарчээ
Улсын хэмжээнд 2019 он гарсаар эхний 07 дугаарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 50305.8 га ой, 255373.6 га хээрийн талбай, нийт 305679.4 га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас байгаль экологид 23.756.583.804 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад …
-
31 July
Европын Сэргээн босголт хөгжлийн банктай хамтарч орон сууц барих төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийтийн тээврийн парк шинэчлэх төсөл болон Орлогод нийцсэн орон сууц барих асуудлаар /2019-07-30/ Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой уулзлаа. Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл төсөлд ЕСБХБ нь 40 хүртэлх сая ам.долларын санхжүүжилт хийх боломжтой бөгөөд үүний 28 сая ам.доллар нь хөнгөлттэй зээл, 12 сая ам.доллар нь буцалтгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл