Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал санаачилга гаргаж Баянгол дүүргийн хүүхдүүдийг дөрөв дэх жилдээ “Сансар” хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амрааж байна. Улмаар хүүхдүүдийг зусланд амраах үеэр “Баянголын хүүхдүүд” сэдэвт зуслан сургалтыг зохион байгуулж, сургалтдаа эцэг, эхчүүдийг нь хамруулан, зуслангийн үйл ажиллагаатай танилцуулсан байна. Энэ жил гурван ээлжинд нийт 800 гаруй хүүхэд амарч …
virtual
July, 2019
-
22 July
Хар тамхи тээвэрлэсэн этгээдүүдийг саатуулжээ
Цагдаагийн байгууллага долдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубын дэргэд хэсэг хүмүүс хар тамхи хэрэглэж байна гэх дуудлага хүлээн авчээ. Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай албанаас шалгалт явуулахад 20-29 насны гурван этгээд хар тамхи мансууруулах төрлийн өвсний ургамал хэрэглэж байсан үйлдлийг таслан зогсоож, саатуулжээ. Хэргийг одоогоор Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст …
-
22 July
О.Чинзориг: Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь зөв оруулсан эсэхээ сайтар нягтлах хэрэгтэй
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлсэн билээ. Тэгвэл энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг нар өнөөдөр мэдээлэл өглөө. “Өнөөдрөөс эхлэн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлж байна. 2019-2020 оны хичээлийн жилд нийслэлд урьдчилсан байдлаар төрийн өмчийн 260 цэцэрлэгт 90 000 хүүхэд, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 33 000 гаруй хүүхэд, …
-
22 July
МУГТ Н.Төгсцогтын найз охин хэн бэ?
Монгол Улсын Гавьяат тамирчин, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт эх орондоо ирж, амарч байгаа билээ. Тэгвэл Н.Төгсцогт шинэ найз бүсгүйтэйгээ хамт амарч буй зургаа инстаграм хуудаснаа дэлгэсэн нь олны анхаарлыг татаад байна. Түүний шинэ найз бүсгүйг Э.Энэрэл гэдэг бөгөөд 2014 онд 17 насандаа “Зүрх зогсохгүй” уран сайхны кинонд тоглож байжээ. View this post on Instagram A post shared by KingTug (@tugstsogt) …
-
22 July
“Буянт-Ухаа-2” 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл 17:00 цагаас эхэлнэ
“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Бүртгэл өнөөдөр 17.00 цагаас эхэлнэ. Бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэх …
-
22 July
Түрээсийн орон сууцны цахим бүртгэл 14 хоног явагдана
“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Бүртгэл 17:00 минутаас эхэлнэ. Цахим бүртгэлийн талаар НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатараас тодруулахад “972 орон сууцны 30 хувийг энгийн түрээс, 30 хувийг …
-
22 July
Загвар өмсөгч Ирина Шейк Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ
Оросын cупер модель Ирина Шейк Испанийн Vogue сэтгүүлийн наймдугаар сарын нүүр хуудсыг чимжээ. Түүний зураг авалтыг Итали, Швейцарын Fashion зурагчид болох Луижи Мурену болон Янго Хензи нар хийж гүйцэтгэжээ. Тэрбээр энэ удаа Intimissimi брэндийн дотуур хувцсыг зураг авалтдаа сонгосон байна. Ирина Шейк ахлах сургуулиа төгссөний дараа маркетингаар сурч эхэлсэн ч бүтэлгүйтсэн учир эгчтэйгээ хамт загварын агентлагт явж эхэлсэн бөгөөд энэ …
-
22 July
Оюуны ертөнцийн шинэ хаалга
Доктор профессор Ч.Даваадаш гэж өмөг түшиг болох нэг хуурай ах маань бий. Социализмын үеийн Намын Төв Хорооны болон үзэл суртлын үзэгт нэг нөхөд андахгүй. Ардчиллын жилүүдийн Дипломат албаны ахмадууд бас андахгүй. Тэрээр бэсрэгхэн боловч даацтайхан нэгэн бүтээлээ 2015 онд “Монголын нийгмийн шилжилтиин зарим онцлог, ээдрээ” сэдвээр хэвлүүлсэн. Тэр номоос эшлэхээр шийдээд baabar.mn дэх өөрийн сайтаа энэ удаа нээж байна. Монголчууд …
-
22 July
Нэрт хөгжмийн зохиолч Б. Шарав агсантай салах ёс гүйцэтгэлээ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн нэрт зохиолч Бямбасүрэнгийн Шарав агссаныг өнөөдөр /2019.07.22/ сүүлчийн замд нь үдэж байна. Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын нөхөд нь хүрэлцэн иржээ. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд, нэрт хөгжмийн зохиолчтой салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ. ЭМГЭНЭЛ Бямбасүрэнгийн Шарав …
-
22 July
Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ
Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ наймдугаар сарын 22-ны өдрийн 23.59 цаг хүртэл сарын хугацаанд https://tsetserleg.ulaanbaatar.mn/ гэсэн хаягаар бүртгүүлэх юм.“Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ.Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа …
-
22 July
Өнөөдөр зургаан дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 22-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, …
-
22 July
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 20. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, таван шар мэнгэтэй, цагаан бич өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Гал Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг …
-
22 July
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар …
-
20 July
“Би Цагдаа” хөрөг нэвтрүүлэг: Цагдаагийн дэд хурандаа Л. Чулуунбат
Өнө мөнхийн үзэсгэлэнтэй Өврийн сайхан хангай нутагт өдгөөгөөс 80 жилийн тэртээ зон олныхоо аюулгүй амар амгалан амьдралын төлөө цагдан сэргийлэх үйл ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Энэ л хэцүү бөгөөд хүндтэй албыг амжилттай гүйцэтгэж яваа Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын нэгэн наяны түүхийг бүтээлцэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн Цагдаагийн дэд хурандаа Лхамсүрэнгийн Чулуунбатын хөрөг “БИ ЦАГДАА” нэвтрүүлгийг толилуулж байна.
-
20 July
Монгол Улс анхны ачаа тээврийн онгоцтой боллоо
Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал болж, ачаа тээврийн анхны Боинг 737-300 маягийн агаарын хөлөг Чингис Хаан Олон улсын нисэх буудалд газардлаа. “Монголиан Эйрвэйс Карго” ХХК-ийн оруулж ирж буй энэхүү агаарын хөлөг нь зөвхөн ачаа тээврийн зориулалтаар ашиглагдах том оврын онгоц гэдгээр манай улсын агаарын тээврийн салбарт анхдагч төдийгүй онцгой ач холбогдолтой юм. Учир …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл