Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Кино урлагийг хөгжүүлэх тухай хуулийн төслийг дэмжив. Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагийн эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх зэргийг тусгажээ. Кино урлагаар дамжуулан үндэсний соёл, онцлог, өв уламжлалыг харуулсан, монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах нь зүйтэй …
virtual
March, 2019
-
21 March
Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, …
-
21 March
Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр нийт 201 иргэнд …
-
21 March
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон. Харин Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо хийж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр тогтсон. Гэвч …
-
21 March
Дархан чиглэлийн замын ажил ирэх сараас эхэлнэ
– Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр – Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх барилгын ажил болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг цаг алдалгүй шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав. Энэ хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээс хөрөнгө гаргах тухай эцсийн шийдвэр гарах хүртэл эхний ээлжинд Хөгжлийн банк санхүүжилт хийх …
-
21 March
ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалт Бямба гарагт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ
ЕЭШ-ын Монгол хэл бичгийн шалгалт 2019 оны гуравдугаар сарын 23-ны Бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх бөгөөд шалгалт өгөх, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ. Монгол хэл бичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн …
-
21 March
Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон түүний хүү О.Тэмүүжин, Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан нарт холбогдох албан тушаал, авлигал хээл хахуулийн хэргийн шүүх хурал өчигдөр /2019.03.20/ 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хурал оройн 21.30 цагаас завсарлаж өнөөдөр 10.00 цагт үргэлжлүүлэн хуралдсан юм. Тэгвэл шүүх хурал сая дуусч хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаахаар шийдвэрлэлээ. Хэргийг …
-
21 March
Д.Эрдэнэсувд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байна
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувдаас олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар тодрууллаа. -Таван толгой нүүрсний ордын хэрэг ямар шатандаа явж байна вэ? -Өмнөх УИХ-ын үед Тавантолгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсан ажиллагаанд Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж, шалгуулахаар хүсэлт тавьсны дагуу НПГ-аас хяналт тавин ажиллаж байна. Уг хэрэгт 2002 оны хуучин хуульд зааснаар эрүүгийн хуулийн 263 дугаар …
-
21 March
Шинэ клип: “Redline” хамтлагийн уран бүтээл “Нандин”
Амьд хөгжмийг сонгодог хөгжмийн төрөл болох хийлтэй гайхалтай хослуулж уран бүтээл туурвидаг “Redline” хамтлагийн “Нандин” нэртэй шинэ уран бүтээл цацагдаж эхэллээ. “Redline” хамтлаг дуучин, төгөлдөр хуурч Ц.Тэгшбаяр, хийлч Б.Баярцэнгэл, аргил гитарчин Б.Идэрболд, бөмбөрчин Э.Мөнхбаяр гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй юм. Уг бүтээлийн зураг авалтыг Хөвсгөл аймгийн “Хөвсгөл” нуурын эрэг дээр авчээ. Амьд хөгжим болон байгалийн үзэсгэлэнт байдлыг хослуулсан “Нандин” бүтээлийг танд …
-
21 March
“Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
“Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг 3 дугаар сарын 21, 22-ны өдөр МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд зохион байгуулж байна. Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их сургууль, Монголын Хуульчдын холбоо, Нагояагийн Их сургууль, Ханнс-Зайделийн сан, Чимид сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллага хамтран хоёр дахь жилдээ зохион …
-
21 March
Налайх дүүрэгт Наурызын баярын хурал боллоо
Казах түмний уламжлалт Наурызын баярын хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Налайх дүүргийн Соёлын ордонд боллоо. Олон ястны өлгий гэгддэг Налайх дүүрэгт хоёр үндэстэн, 22 угсаатан, ястан байдаг бөгөөд нийт иргэдийн 15 гаруй хувийг Казах иргэд эзэлдэг байна. Наурызын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, дүүргийн ИТХ–ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ–ын Ажлын албаны дарга А.Булбул, ЗДТГ–ын дарга Ж.Алтангэрэл болон ИТХ–ын төлөөлөгч К.Сейтхан, С.Манатбек, М.Эгэз, Ц.Эрбол нар …
-
21 March
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад 60 хувийн ирцтэй эхэлж, чуулганы нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон …
-
21 March
Фото: “Наурыз- 2019” казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг
Казак түмний үндэсний баяр болох Наурызын баяр гуравдугаар сарын 22-ны өдөр тохиодог. Тус баярыг угтан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн залуучуудын холбоо, Монголын залуучуудын холбоо /МЗХ/ хамтран өчигдөр /2019.03.20/ “Наурыз- 2019” казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн асан А.Бакей, Баян-Өлгий аймгийн залуучуудын холбооны дарга Б.Ербулан, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй, болон залуучуудын төлөөлөл …
-
21 March
“Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” төслөөр хүүхдэд зориулсан контент бүтээнэ
Жил бүрийн гуравдугаар сарын 21-ны өдрийг дэлхийн нийтээрээ “Хүүхэлдэйчдийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Dreambox телевизтэй хамтран хэрэгжүүлэх гэж байгаа хүүхдэд зориулсан “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төслөө өнөөдөр /2019.03.21/ танилцууллаа. “Бүлтээхэй Дэлдээхэй хоёр” төслийн зорилго нь үндэсний ёс заншил, соёл, танин мэдэхүй, ёс суртахууны боловсролыг хүүхэд багачуудад олгох, ирээдүйн Монгол иргэний боловсрол, төлөвшилд хувь нэмрээ …
-
21 March
Фото: Газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх танхим нээгдлээ
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийн дагуу өчигдөр /2019.03.20/ улс орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд Газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлтийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл