ЭЕШ-ын Монгол хэл бичгийн шалгалт Бямба гарагт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ

ЕЭШ-ын Монгол хэл бичгийн шалгалт 2019 оны гуравдугаар сарын 23-ны Бямба гарагт 12:00 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.

 Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх бөгөөд шалгалт өгөх, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон бол шалгалтад оруулахгүй гэж ЭЕШ-ын журамд заажээ.

Монгол хэл бичгийн шалгалт нь монгол хэл болон монгол бичгийн хэрэглээний чадвар сорьсон тест болон задгай хэлбэрийн даалгавраас бүрдэнэ. Шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут.

Шалгалтад авч ирэх материал:

2019 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид

Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт

Суудлын хуваарь

Сургуулийн захирлаар баталгаажуулсан 3*4 хэмжээтэй цээж зурагтай тодорхойлолт

Өмнөх онд төгссөн шалгуулагчид

Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт

Суудлын хуваарь

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Суудлын хуваариа хэвлэж авах заавар: 

2019 онд төгсөж байгаа шалгуулагчид https://eyesh.eec.mn/home/mhb хуудаст регистрийн дугаараар нэвтэрч, харин өмнөх оны шалгуулагчид www.eec.mn сайтийн шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан суудлын хуваариа тус тус хэвлэж авах юм.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …