virtual

March, 2019

  • 20 March

    Гүрж улсад болох жүдо бөхийн тэмцээнд 17 тамирчин оролцоно

    Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо энэ сарын 29-31 ны хооронд жүдо бөхийн Гран при тэмцээн болно. Энэ тэмцээнд нийт 55 орны 452 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээсэн байна. Харин манай улсаас 17 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тодруулбал, 48 кг-д МУГТ М.Уранцэцэг 48 кг Б.Ойдовчимэд 52 кг Б.Хорлоодой 57 кг Б.Алтанцэцэг 63 кг Ц.Сүнжидмаа -78 кг Б.Эрдэнэт-Од Эрэгтэй 60 кг МУГТ Д.Амартүвшин …

  • 20 March

    Жүжигчин Н.Ялалт “Налайх дүүргийн Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Ялалтыг Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар “Налайх дүүргийн Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Шагналыг өнгөрөгч амралтын өдөр буюу 03 сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан “Налайх лиг-2019” бүх оддын тоглолтын үеэр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өгч баяр хүргэжээ. Тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээн амилуулж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшуулж чаддаг авьяаслаг уран бүтээлчдээ уран бүтээлийн …

  • 20 March

    Хонхор-Налайх чиглэлийн төмөр замын сэргээх асуудлыг судлах ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа

    Улаанбаатар-Налайх чиглэлийн төмөр замын Хонхор-Налайх хоорондын салбар төмөр замын тээврийн хөдөлгөөнийг сэргээн ашиглах асуудлаар 2017 оноос эхлэн холбогдох байгууллагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх талаар хөөцөлдөж эхэлсэн. Хонхор-Налайх чиглэлийн төмөр замыг сэргээн засварласнаар цаашид дагуул хотуудыг хөгжүүлэх, стратеги эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Зам, тээврийн хөгжлийн сайдад хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийн дагуу Зам тээврийн хөгжлийн …

  • 20 March

    С.Амарсайхан: Казах түмэн нийслэлийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан

    Казах үндэстний уламжлалт баяр болох олон улсын Наурызын баярыг угтсан “Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгууж буй юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож баяр хүргэн үг хэллээ. Хотын дарга хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн …

  • 20 March

    Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы гуравдугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаан 10.04 цагт эхэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараас санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны тавдугаар …

  • 20 March

    “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 15-аас дээш насныхан хамрагдана

    Хүн амын нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч иргэдийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдалтын идэвх хангалтгүй хэвээр байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор …

  • 20 March

    “STEAM Career Fair” мэргэжил танилцуулах өдөрлөг болно

    Багачуудын Код Академи ХХК нь өсвөр насны сурагчид болон эцэг эхчүүдэд нь зориулан мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “STEAM Career Fair” мэргэжил танилцуулах өдөрлөгийг энэ сарын 24-нд 12:00-16:00 цагт Start-Up terminal-д зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт оролцсоноор: Зорилгоо хэрхэн тодорхойлох, Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, Мэргэжил сонгохдоо анхаарах зүйлс, Их сургуульд элсэхээс өмнөх бэлтгэл, STEAM (Science, Technology, Engineering, Art, Math) гэж юу вэ, тус …

  • 20 March

    Говьсүмбэр аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

    Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд энэ сарын.18-ны өдөр  зам тээврийн ноцтой осол гарчээ. Хэргийг тодруулбал, 03.13 цагийн орчимд Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Ч-гийн жолоодож явсан “Норд бенз” том оврын ачааны автомашины араас М-ийн жолоодож явсан “Приус 20” суудлын автомашин мөргөжээ. Ингэхдээ “Приус 20” загварын машин хоёр зорчигчтой явж байсан бөгөөд том оврын ачааны машины араас 800 метр чирэгджээ. Ослын …

  • 20 March

    Уран бодолтын аваргаар Б.Долгормаа тодорлоо

    “Тусгаар тогтнол” Улсын математикийн зургадугаар уралдаан энэ сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүд тодорлоо. Үндэсний уралдаанд 16 аймаг, нийслэлээс 1890 сурагч оролцож, оюун ухаан мэдлэг чадвараа сорин уралдлаа. Энэ удаагийн олимпиадад Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаярын санаачлагаар “Уран бодолт” гэсэн шинэ төрөл нэмэгдэж “Олонлог” төв сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Долгормаа шагналын эзнээр тодорлоо. Б.Долгормаа …

  • 20 March

    Цагаан будааны шүүсний гурван гайхамшиг

    Турах, арьсаа цэвэрлэх, үсээ өнгө оруулахад танд зөвхөн цагаан будаа байхад л хангалттай Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно. Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг хэрхэн ашиглах талаар одоо ихэд дэлгэрээд байгаа зөвлөмжүүдийг Lady.ru сайтаас орчуулан хүргэж байна. НЭГ: Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд …

  • 20 March

    “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшнийг онлайнаар баталгаажуулж эхэллээ

    Нийгмийн даатгалын байгууллага нь гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоогийн байдлаар тус аппликэйшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянгад хүрээд байгаа аж. Гар утасны аппликэйшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан. Тэгвэл өнөөдрөөс /2019.03.20/ эхлэн гар утасны аппликэйшний бүртгэлээ онлайнаар баталгаажуулах боломжтой боллоо. Иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” …

  • 20 March

    ЕБС-ын сурагчдын дунд гэр бүлдээ захиа бичих захидлын улсын уралдаан зарлагдлаа

    “Би нар” хүүхдийн уран сайхны уран бүтээлчид Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакцтай хамтран гэр бүлдээ захиа бичих захидлын улсын уралдааныг зарлалаа. Ирэх сарын 5-нд нээлтээ хийх “Би нар” хүүхдийн уран сайхны киног Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар найруулагч Ж.Сэнгэдорж найруулжээ. Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг сонсож, эх орондоо хүүхэд бидний зүгээс юу хийж чадах, …

  • 20 March

    ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

    Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын дарга,  бригадын генерал Ц.Амгаланбаяр нь өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.  Тэрээр өөрийн хүсэлтээр чөлөөгдөх хүсэлтээ өгсөн тул дараагийн дарга томилогдох хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийх ёстой байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудыг мод тээвэрлэх ажилд авч явж …

  • 20 March

    Ахуйн гал түймрийн улмаас 17 хүн амь насаа алджээ

    Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1222 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 17 хүн амь насаа алджээ. Үүний  11 нь том хүн  6 нь хүүхэд байгаа юм. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, …

  • 20 March

    Ерөнхийлөгч ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэв

    Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэх тухай албан бичгийг өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт илгээв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “…Энэхүү хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр …