“Би нар” хүүхдийн уран сайхны уран бүтээлчид Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакцтай хамтран гэр бүлдээ захиа бичих захидлын улсын уралдааныг зарлалаа.
Ирэх сарын 5-нд нээлтээ хийх “Би нар” хүүхдийн уран сайхны киног Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар найруулагч Ж.Сэнгэдорж найруулжээ.
Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг сонсож, эх орондоо хүүхэд бидний зүгээс юу хийж чадах, гэр бүлийнхээ аз_жаргалтай байдлын төлөө бид юу хийх, сургууль, анги_хамт_олондоо хэрхэн тусалж, нөлөөлөх, цахим орчинг зөвөөр ашиглах, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршино.
Гэр бүлдээ захиа бичих захидлын улсын уралдааны агуулга “Би нар” сэдвийн хүрээнд захидал бичнэ.
Хамрах хүрээ: 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчид дараах ангиллаар орно.
Үүнд:
1.1 Анги хамт олноороо оролцох
А. Бага анги буюу 1-6-р анги
Б. Дунд болон ахлах анги буюу 7-12-р анги
1.2 Хувиараа оролцох
Хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл
Тавигдах шаардлага:
1. Захидлыг өгөгдсөн сэдвийн дагуу захиа хэлбэрээр бичих
2. Монгол хэлээр алдаагүй бичсэн байх
3. Үгийн тоо 800-гаас илүүгүй байх
4. Ангиараа оролцсон тохиолдолд анги болон сургуулийн мэдээлэл тодорхой байх.
5. Захидлыг шуудангийн дугтуйнд хийж, өөрийн гараар хаяглах
6. Бага ангийнхан оролцсон тохиолдолд эцэг эхийн зөвлөлийг татан оролцуулсан байх
7. Сургуулийн тодорхойлолт авсан байх
Материал хүлээн авах: MNB-гийн хүүхдийн нэвтрүүлгийн ерөнхий редакц
ЖИЧ: Ангиараа байр эзэлсэн тохиолдолд ангийн хүүхдүүдийг сургуулийн тодорхойлолт болон багшийн журналаар баталгаажуулна.