virtual

December, 2018

  • 1 December

    ХӨСҮТ-д улирлын томуугийн вакцин хийж байна

    Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагт улирлын томуугийн вакцин хийгдэж байна.Вакциныг 6 сараас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хийх бөгөөд хийсэнээс хойш 1 сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тарина. Сүүлийн 0.25мл нь үнэ төлбөргүй хийгдэнэ.3-аас дээш насны хүүхүүдэд 0.5 мл хэмжээгээр нэг удаа хийнэ.Улирлын томуугийн вакцин нь Солонгос улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд …

  • 1 December

    Илүүдэл жин ба таргалалт 13 төрлийн хавдрын шалтгаан болдог

    Өнөөдөр идэж байгаа хоол тань таны сүүлчийн ч хоол байж магадгүй. Таргалалт, зөв хооллолт, хөдөлгөөний дутагдал, сэтгэл гутрал, дасгал хөдөлгөөн, чихрийн шижин, архи тамхины хэрэглээ эдгээрийг бичсээр, сурталчилсаар атал эдгээр нь нийтийн дунд нэг л дасал болчхож. Юу ч бичээд цочроо авахгүй гөлийчхөж. Угаасаа л байх ёстой таргалалт, архидалт, тамхидалт мэт. Таргалалт, илүүдэл жин гэх түлхүүр үгээр гүүглэдэх турах таргалах …

  • 1 December

    “Гэрэлтэй хот” аяны хүрээнд 21 барилгын фасадыг гэрэлтүүлжээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлж буй “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Гэрэлтэй хот” аяныг хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар гудамж, зам талбай дахь гэрэлтүүлгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилго бүхий ажлын хэсэг байгуулж, хотын томоохон 21 барилга байгууламжийн фасадыг гэрэлтүүлж, гэр хороолол болон орон сууцны хороолол дунд эзэнгүй орхигдсон, асахгүй …

  • 1 December

    Улаанбаатар “Ногоон хотууд” хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны хот боллоо

    Улаанбаатар хот нь Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулан байгаль экологи болон дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр 1.4 сая хүн амтай Улаанбаатар хот, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны Ногоон хотуудын хөтөлбөрт нэгдэж буй Азийн анхны хот болох юм. Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөг БНСУ-ын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх ба Монгол Улсын нийслэлд нэн тэргүүнд тулгамдаж буй …

  • 1 December

    ЭМЯ: Цаг агаарын гамшигт үзэгдлийн эрсдэлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна

    12  сарын нэгний өдөр Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсэж, хүчтэй салхи салхилж, хүчтэй цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан холбогдох мэргэжилтнүүдтэй, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтнүүд цахимаар …

  • 1 December

    Нүүрс тээврийн жолооч нарт мөнгөн тэтгэмж олгож эхэллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт тээврийг цуцалж, урт-богино болгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарын нийгмийн  асуудалд анхаарах талаар салбар тус бүрт үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, нүүрс тээвэрлэгч жолооч нарын цалинг нэмэх, тэдний нийгмийн баталгааг хангах, жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлэх, …

  • 1 December

    Япон улсад 2019-2020 оны хичээлийн жилээс тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (цаашид “Яам” гэх) болон Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль (цаашид “АУНХИС” гэх) хооронд 2018 онд байгуулсан  харилцан ойлголцолын санамж бичгийн хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилээс АУНХИС-ийн тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалтад урьж байна. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон …

  • 1 December

    М.Түмэнбаяр армийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

    Бразилын Рио Де Жанейр хотод таеквондогийн армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. XXIV удаагийн тэмцээнд 41 орны тамирчид оролцож байгаагаас Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Камерун, Шир-Ланкын тамирчдыг хожиж, хагас шигшээд БНХАУ-ын Лианг Юшуайд ялагдсан.М.Түмэнбаяр дагах тулаанд Кувейтын тамирчинг хожин хүрэл медаль хүртсэн юм.

  • 1 December

    Жирэмсэн эмэгтэйн биеийг хүчээр үнэлүүлж байсан этгээдүүдийг саатуулжээ

    Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг бүлэг этгээдийг илрүүлэн, баривчилжээ. Сэжигтнүүд нийт таван эмэгтэйн биеийг хүчээр үнэлүүлдэг байсан бөгөөд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн дунд насанд хүрээгүй гурван хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байжээ. Дээрх хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа ба сэжигтэн этгээдүүдийг Шүүхийн шийвдэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа  Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан …

  • 1 December

    “Гоёл-2019” наадмын Топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай тодорлоо

    Монголын дизайнеруудын холбооноос 31 дэх жилдээ зохион байгуулсан “Гоёл-2019″ наадам өчигдөр Соёлын төв ордонд болж шилдгүүдээ тодрууллаа.Тус наадам монголын загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай бөгөөд”Гоёл-2019” наадмын шилдэг загвар өмсөгч, Топ моделиор Н.Сарнай  тодорч, шагналыг Топ модель Х.Бадамгэрэл гардуулсан юм. Наадмын дэд байрын шагналын эзнээр загвар өмсөгч О.Ариунзул, “Шилдэг фото модель”-иор загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг, “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр О.Мэргэн, “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”-өөр Ц.Алтантуяа нар шалгарсан бол тусгай …

  • 1 December

    Дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин туулай өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 01. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 24. Санчир гараг. Харцага одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин туулай өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Хий Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг …

  • 1 December

    Улаанбаатарт 1-3 хэм дулаан

    Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж  секундэд 15-17 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд  секундэд 28-30 метр хүрч цасан болон шороон шуурга шуурч, бусад нутгаар  секундэд 12-14 метр байна.  Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, …

November, 2018

  • 30 November

    С.Жавхлан: Гуравдугаар ээлжийн хүмүүсийг хооллоод хэрэггүй байх

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Жавхлан:Би маш олон удаа хэлсэн. Нохой хуцах чинээ тоогоогүй шүү. Үнэний галд та бүхэн шатаж байна. Ямар их гүжир гүтгэлэг болов оо. Би бие даагч хүн. Та нарын хэрүүл надад ямар хамаатай юм. Сонгогдох болохоороо үнэсэлдээд л, энд орж ирэхээрээ алалцаад л. Үнэхээр миний ойлгож байгаагаар гуравдугаар ээлж …

  • 30 November

    Фото: Монголын сүүлчийн их хатан” үзэсгэлэн дэлгэгдлээ

    Богд хааны ордон музейд  “Монголын сүүлчийн их хатан”  авран хамгаалах судалгааны тайлан үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Соёл урлагийн газраас  2018 онд Шашин төрийг хослон өрнүүлэгч Улсын Эх дагина Дондогдулам хатны дурсгалт газрыг авран хамгаалах ажлыг зохион байгуулжээ. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс хийсэн малтлага судалгаагаар тоосго, цутгамал шавар бурхан, цутгамал шавар хүний толгой, цутгамал шавар бурханы хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлсийг олж …

  • 30 November

    С.Амарсайхан:Франц улстай хамтран ажиллах эхлэл тавигдлаа

    Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай НИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр уулзаж, тэдэнд Нийслэлийн тухай ерөнхий мэдээллийг хүргэж, хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны улсын төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсан, 2017 онд Европын Холбооны Улс олон Монгол Улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнтэй холбоотойгоор …